m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.01 05:34
61
Ипотекийн найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ

Ардчилсан нам засаг барихдаа найман хувийн хүүтэй ипотекийн зээл хэрэгжүүлснээр 80 мянга орчим өрх орон сууцтай болсон билээ. Гэвч МАН засгийн эрхэнд гарснаас хойш тус намын нэр бүхий хүмүүс ипотекийн зээлийг зогсоох ёстой гэсэн байр суурийг УИХ-ын чуулганы хуралдаан дээр нэг бус удаа илэрхийлсэн нь иргэдийн дунд айдас, хүлээлт үүсгээд байв.

Өнөөдөр Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ гэдгээ албан ёсоор мэдэгжээ. Тэрээр “Энэ Засгийн газар найман хувийн хүүтэй зээлийг үргэлжлүүлнэ. Одоогоор ажлын хэсэг ажиллаж байна. Сард төлөх төлбөрийг багасгах асуудал яригдаж байгаа бөгөөд ямар хэлбэрээр найман хувийн зээлийг олгох вэ гэдэг удахгүй тодорхой болоод эхэлнэ” гэж хэлснийг эх сурвалж мэдээллэв.