m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.01 06:39
63
Үгээ хэрхэн үнэ цэнэтэй болгох вэ?

Цөөхөн үг дуугардаг мөртлөө нэг ам нээхээрээ голыг нь олоод хэлчихдэг, үнэ цэнэтэй үгтэй хүмүүс байдаг. Тэдэн шиг болохын тулд үг, үйлдэл бүрийг нь дуурайх бус харин хэрхэн өөрийнхөө дотор үнэ цэнэтэй үг хэлдэг хүнийг бүтээх нь гол зангилаа юм. Иймд өөрийгөө өөрчлөхгүйгээр үгээ үнэ цэнэтэй болгоход тань туслая.

Мэдлэгийнхээ хүрээг тэл

Ухаалаг үгс хэлдэг хүн өргөн хүрээний мэдлэгтэй байдаг. Урьд нь сонирхдоггүй байсан гүн ухааны талаар судлаад үз. Хэцүү гэж шантралгүй ул суурьтай ойлгохыг хичээгээрэй. Ялагч гэж ялсан биш харин зогсолтгүй тэмцсэн хүнийг л хэлдэг.

Хүмүүсийг сонсож сур

Та өөрөө бусдын үгийг сонсдоггүй бол хүмүүс таны хэлсэн үгийг ч гэсэн тоож сонсохгүй. Тиймээс буруу ярьж байгааг нь мэдэж байсан ч тухайн хүнийг дуустал нь тэвчээртэй сонсож сур. Хүн хүний үзэл бодлын зөрүүтэй байдлыг ойлгосноор өөрийн үзлийг төлөвшүүлэхэд нэмэр болно.

Бага ярьж, их хий

Аль болох даруухан бай. Ихийг мэдэмхийрч, олны доог тохуу болохоосоо өмнө өөрийн биеэр туршиж үз. Бусдыг яриагаараа бус хийсэн зүйлээрээ байлдан дагуул.

Зөвхөн үнэнийг ярь

Худлаа ярьдаг хүн үнэ цэнэтэй харагддаг уу? Түүний үгийг та сонсож, амьдралдаа хэрэгжүүлж байсан уу? Үгүй л болов уу? Ярьсан үгс нь худлаа бол хэчнээн гоёмсог байгаад хэзээ нэгэн цагт үнэн мөн нь илэрдэг. Үгээ үнэ цэнэтэй байлгахын тулд зөвхөн үнэнийг л ярь. Эргэлзсэн, тээнэгэлзсэн зүйлээ хэзээ ч ярих хэрэггүй.

Үнэ цэнийг бүтээ

Энэ нь өмнөх байдлаасаа гэнэт өөрчлөгдөж, шал өөр хүн болон жүжиглэнэ гэсэн үг биш. Юманд эелдэг хандаж, хүндэтгэлтэй харьц. Хаана ч ямар ч нөхцөлд боловсон зангаа гээлгүй, ухаалаг хандаж байгаарай. Бусадтай үзэл бодлоо чөлөөтэй солилцож, ямагт шинийг эрэлхийл.