m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.01 08:42
735
“Миний ээж-Миний бэр” шилдэг бүтээлийг оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр ETV телевиз монголын үзэгчиддээ хүргэнэ

Өмнөд Солонгосын SBS телевизийн бүтээл “Миний Ээж – Миний Бэр” ОАК-г танилцуулж байна. Гэр бүл, инээдмийн төрлийн энэ бүтээл үзэгчдийн хүртээл болсон цагаасаа рейтинг тогтмол өсөлттэй явсаар 1,2-р байранд тогтмол эрэмбэлэгдэж ирсэн SBS телевизийн шилдэг бүтээл юм. Хоёр бүсгүйн адармаантай хувь тавиланг найруулагч Ко Хэнсик, зохиолч Лий Гэюун нараар удирдуулсан чадварлаг уран бүтээлчид хөгтэй, хөгжилтэй сценүүдээр баяжуулан чимж дэлгэцийн гайхалтай бүтээл болгон толилуулж чадсаныг киноны амжилт , үзэгчдийн рейтингийн тогтмол өсөлт харуулжээ.

19-хөн настай залуухан бүсгүй Гюнсоок чинээлэг, ахимаг насны эртэй гэрлэж ганц хүүтэй болсон ч хэдхэн жилийн дараа хадам ээж, нөхөр хоёр нь өөд болж хүнд хэцүү амьдралыг туулна. Хүүгээ чинээлэг гэр бүлийн хүргэн болж хангалуун амьдралд золгоно гэж найдаж байсан ч хүү нь найз бүсгүйгээ гэртээ авч ирснээр Гюнсоокийн мөрөөдөл талаар болсон нь нэгэнт тодорхой болно. Ядуу гэр бүлээс гаралтай, ардаа олон асуудалтай бэрдээ тэрээр хадам ээжийн хатуу занг гаргадаг байлаа. Гэтэл Хувь заяаны хачирхалтай тохиолдлоор Хадам ээж, Бэр хоёрын амьдрал, байр суурь орвонгоороо эргэж эрхэмсэг хадам ээж Гюнсоок одоо бэрийнхээ аясаар, бүр “боол” мэт амьдрах учиртай болжээ. Үнсгэлжинд гардаг ид шид байхгүй атал яаж яваад амьдралд хадам ээж нь бэр болж, бэр нь хадам ээж болох санаанд багтамгүй нөхцөл байдал үүсэх бол? SBS Drama awards-ын эзэн “Миний ээж-Миний бэр” шилдэг бүтээлийг оюуны өмчийн албан ёсны эрхтэйгээр ETV телевиз монголын үзэгчиддээ хүргэх болсоыг дуулгахад таатай байна.