m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.01 10:43
766
Хонины ноосон барилгын дулаан тусгаарлах материалыг үйлдвэрлэж байна

"ЭКО НООС" ХХК монгол хонины ноосыг ашиглан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох хонины ноосон барилгын дулаан тусгаарлах материалыг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус компани хэрэглэгчдэд эрчим хүчийг хэмнэх, дулаан алдагдлыг бууруулах, гал дэмждэггүй, дуу чимээ тусгаарлах, байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх боломж олгож байна.

Бүтээгдэхүүний чанар

Хортон шавьжнаас хамгаалагдсан - Хортон шавьжнаас сэргийлэх байгалийн жамц давсыг ашигласнаар бага хэмжээгээр өндөр үр нөлөө үзүүлнэ. 

Химийн гаралтай бүтээгдэхүүн байхгүй - Хонины ноосон барилгын дулаан тусгаарлах материал нь дотор агаарт тавилга эд зүйлсээс ууршин тархсан формалдегид болон бусад химийн элементүүдийг өөртөө шингээн авч, цэвэршүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. 

Хонины ноос нь гал тэсвэртэй тул амархан шатдаггүй - Ноосны ширхэг нь гал дэмждэггүй. Энэ шинж чанар өндрөөр үнэлэгдэж Боинг компаний агаарын хөлгийн доторлогоо, хурдан галт тэргийн шал болон сандал, өндөр зэрэглэлийн зочид буудлын хөшиг зэрэгт ашиглагдаж байна.

Ноос нь дулаан тусгаарлах чадвартай - Хонины ноос нь агаарыг ихээр агуулах бөгөөд дулаан тусгаарлах чадвар өндөр тул дотоод агаар гадаад орчноос ирэх агаарын урсгалыг тусгаарласнаар дулаан хадгалах чадварыг нэмэгдүүлэг.

Норсон ч түргэн хатна - Барилгын явцад норсон ч хурдан хатдаг, хэлбэрээ алддаггүй. Хонины ноос нь агаар солилцоо сайн учраас амьсгалдаг материал юм.

Харилцах утас: 9444-7469, 9937-0610

Хаяг: Дархан-Уул аймаг Дархан сум Өмнөд үйлдвэрийн район 13-р баг