m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.01 23:16
49
Улаанбаатарт 19 хэмийн дулаан байна

Улаанбаатар хотод өнөөдөр үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө 9-11 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

2016 оны 09 дүгээр сарын 03-наас 09 дугээр сарын 07-ныг хүртэл цаг агаарын урьдчилсан төлөв: 3-нд төв, говь, зүүн аймгуудын нутгаар, 4-нд нутгийн зүүн хагаст, 5, 6-нд төв болон зүүн аймгуудын хойд хэсгээр бороо, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулсаар нойтон цас орно. Салхи 3-нд говь, талын нутгаар, 4, 5-нд төв болон зүүн аймгуудын зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, цочир хүйтэрнэ, өдөртөө 10-15 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 5-наас өдөртөө дулаарна гэж Ус цаг, уур орчны хүрээлэнгээс мэдээллээ.