m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.03 05:59
50
Эрч хүчээ хадгалах хялбар таван арга

1.Гүзээ суухаас сэргийл

Хэрэв та гүзээ сууж, бэлхүүсний тойрог ихсэж байгаа бол дааврын хэмжээ үүнтэй холбоотойгоор буурч байдаг. Таны биеийн жингийн индекс байвал зохих хэмжээнээсээ дөрөв дахин эсвэл 13,5 килограммаас их байвал таны дааврын хэмжээ буурсантай холбоотойгоор хөгшрөлт арван жилээр илүү явагдаж байна гэж үзэж болно. Иймд биеийн жингээ хэвийн хэмжээнд барьж, гүзээ суухаас сэргийлээрэй.

2.Булчингаа хөгжүүл

Булчингаа байнга ажиллуулж, биеийн тамираар хичээллэдэг эрчүүдийн чөлөөт дааврын хэмжээ их байдаг. Та долоо хоногт хоёр өдөр фитнесс, бодибилдингээр хичээллэвэл үр дүнтэй.

3.Өөх тосны хэрэглээгээ хяна

Хоол хүнсэндээ өөх тос хэрэглэхгүй байх нь жин хасахад тустай боловч бүх төрлийн өөх тосны зүйлийг хориглох нь дааврын түвшин буурахад хүргэнэ. Та өөрийн зүрхний үйл ажиллагаа болон дааврын хэмжээг хэвийн байлгахын тулд загас самар зэрэг ханаагүй өөхний хүчлээр баялаг хүнс хэрэглээрэй.

4.Бааранд орохоос зайлсхий

Бааранд сууж, цагийг зугаатай өнгөрөөх нь таны амин чухал дааврыг үгүй хиинэ. Хааяа найз нөхөд, ажлынхантайгаа гарахдаа согтууруулах ундааны хэмжээг нэг шил пиво эсвэл хоёр хундага виногоор хязгаарла.

5.Стрессдэхээ зогсоо

Оюун санааны болон бие бялдарын стресс таны дааврын хэмжээг хурдан хугацаанд багасгах аюултай. Иймд стрессээс аль болох зайлсхийж, ажил амралтаа зохицуулж хэвшээрэй.