m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.03 06:17
178
Миний хайр үргэлж “залуугаараа”...

Хайртаасаа залхаж, түүний дэргэд бодолд ороод хэвтэж байна уу? Хайр хэзээ ч хөгширч, өтөлж, хуучирдаггүй юм шүү.Харин бид өөрсдөө л түүнийг хуучирдаг хувцас шиг, өтөлдөг бие шигээ санадаг. Анх тэврэхэд, үнсэхэд, харахад танд юу мэдрэгдсэн үргэлж тэр хэвээрээ л байдаг. Хайр яг тэр чигээрээ “мөнхийн залуу” сэтгэлд үлддэг юм.

Анхны мэдрэмжээ хэзээ ч бүү март 

Үнсэх болгонд нь анх үнсүүлж байсан мэдрэмжээ эргэн санаж бай. Тэр үед ичсэн, айсан, гайхсан, санаа зовсон бүр юу ч мэдрээгүй байж болно. Цаг хугацаа өнгөрөх тусам анхны бүх зүйл улам үнэ цэнэтэй болдог. Анх яагаад, ямар учраас, юунд нь татагдаж байснаа үргэлж бодож байгаарай. Тэр чамд анх хайртай гэж хэлж байсныг ч бүү март. Түүний харц, нүд, хөдөлгөөн анхны бүх зүйл нь одоогийнхоосоо тэс өөр байгаа биз.Гэхдээ л одоо ч гэсэн түүний хайрын үгс нь яг анхных шигээ л эв хавгүй сонсогдоно.

Чулуу шиг хатуу, мөс шиг хүйтэн байж болохгүй

Чиний хүсэж байгаа хайр тэвэрч боломгүй чулуу шиг хатуу, хүрэхэд даарам мөс шиг хүйтэн байж болохгүй. Хайр дурлалд мэдрэмжээ нуух шаардлаггүй. Түүндээ хүссэнээрээ эрхэл, энхрийл бхас түүнийгээ өхөөрд. Модыг усалж, бордож байж л ургуулдаг шиг хайрыг арчилж, зүлгэж байж л өнгө нь гялалзана.

Хайр дурлалдаа дархлаа тогтоо

“Найзууд маань бид хоёрыг нялуун гэдэг болохоор би санаа зовоод байдаг юм” гэхээсээ илүү “Хүмүүс бид хоёрыг дэндүү дотно байдагт атаархаад л иймэрхүү юм ярьдаг байх” гэж эерэгээр ханд. Бүсгүйчүүд маань хөндлөнгийн хүмүүсийн бодол харц, үйлдлээс их эмээдэг. Иймд мөнхийн залуу хайр дурлалыг гэмтээх зүйл бол бусдын бодол юм шүү.Тиймээс хайр дурлалдаа дархлаа тогтоо.

Итгэж хүлээ, гэнэдэж хуурагд

Тэр анх танилцсан өдрөө мартаад, хуримын ойгоо андуураад, төрсөн өдрийг чинь тоохгүй байна уу? Зүгээр дээ хонгор минь. Чи өөрөө хэзээ ч мартахгүй шүү дээ.Түүнд үргэлж сануул. Бүү хашир сууж яхир загна. Итгэж хүлээ, гэнэдэж хуурагд. Амьдралд хэзээ ч алдаж үзэхэд бэлэн залуу хүн шиг аашил. Бүх зүйлээс өөрсдийгөө хамгаалах гэж оролдох тусам уйтгартай нэгэн хэвийн өдрүүд чамайг залхааж эхэлнэ. Зүгээр л бүгд сайхан байгаад итгэ, цаашид бүр ч сайхан болно гэж найд.

Анхны мэдрэмжээ бүү март

 Анхны мэдрэмжээ хэзээ ч марталгүй, өнгөрснөө хамтдаа дурсаж ярь. Яг одоо өөрт төрөх мэдрэмжиндээ үнэнч байж, бодож, санах зүйлгүйгээр шууд ил гарга.Бусад хүмүүсийн хэлэх үг, бодол санаанаас бүү эмээ. Энэ бол та хоёрын хайрын дэргэд дэндүү жижиг зүйл юм шүү дээ. Хэзээд аз жаргалтай байгаагаа мэдэрч, цаашдаа ч илүү сайхан байх болно гэдэгт итгэж найд. Хайр дурлалаа мөнхийн залуу байлгамаар байгаа бол үндсэн жор дээр өөрийн өвөрмөц амталгааг нэмээрэй.