m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.03 08:24
307
Азийн спортын эмэгтэй сэтгүүлчид Малайз улсад чууллаа

Азийн спортын эмэгтэй сэтгүүлчид Малайз улсад чууллаа. Манай улсаас спортын эмэгтэй сэтгүүлчдийг төлөөлж ETV телевизийн захирал Т.Ганзул оролцож байна. Энэ хурлын гол агуулга Эрэгтэйчүүдийн дэмжлэг. Тэд чадахгүй гэж басамжлах биш бидэнд туслаж хамтарч ажиллах хэрэгтэй. Мөн эмэгтэйчүүдэд итгэл үзүүлж байр суурь ахихад туслах шаардлагатай.

Удирдах зөвлөлд 5 хүн тутмын нэг нь эмэгтэй байхаар заасан зарим холбоодын жишгийг дагах нь зөв гэсэн эхний дзгнэлт гаргасан байна. Мөн спорт бол эв нэгдэл учраас жендэрийн тал дээр ч холбоо зөв байр суурьтай байх нь чухал. Жишээ нь улс оронд байгаа нийт спортын сэтгүүлчийн тоог харьцуулж үзэхэд 20- иос дээш гарахгүй байгаа нь бодлогын төвшинд дэмжлэг байхгүй байгаагийн илрэл гэж үзжээ. Түүнчлэн эмэгтэй спортын сэтгүүлчдэд англи хэл чухал. Бүх л тэмцээн уралдааны заавар мэдээлэл гэх мэт зүйлс англи хэл дээр явагддаг. Тухайн орны холбоо хэлний мэдлэг олгохыг энэ тэргүүнд тавих шаардлагатай гэжээ. Мөн эмэгтэй спортын сэтгүүлчдэд зарим тэмцээн уралдаан дээр хөнгөлөлт үзүүлэх . Мөнгөн болон давуу эрх олгох зэргийг хөндөн  ярилцсан байна.  Энэ удаагийн Азийн эмэгтэй сэтгүүлчдийн чуулганд оролцсон 12 орны 20 гаруй төлөөлөл тухай бүртээ “Рио 2016”- ийн чөлөөт бөхийн монголын тамирчин Мандахнарангийн асуудалд байр сууриа илэрхийлсэн байна. Тэд 100 хувь шударга бус шүүлт гэж үзэж байгаа бол тухайн агшинд шууд дамжуулж байсан телевизүүдийн эрэгтэй тайлбарлагч экспертүүд мөн энэ байр суурийг илэрхийлж байсан тухай ярьжээ. Мөн тэд Олон улсын боксын холбоонд  өгч байсан шиг сануулгыг олон улсын чөлөөт бөхийн холбоонд  ч өгөх хэрэгтэй гэж үзлээ.

With the participation of 30 sport women journalists in the Malaysian capitol city Kuala Lumpur,The launching of the 1ST Asian sports media women Forum   http://asiaaips.com/en/2016/08/31/with-the-participation-of-30-sport-women-journalists-in-the-malaysian-capitol-city-kuala-lumpurthe-launching-of-the-1st-asian-sports-media-women-forum/