m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.04 03:46
28
Түүхий самар түүвэл 960 мянгаас 2 сая хүртэлх төгрөгөөр торгоно

Болц гүйцээгүй хуш модны самар түүхийг хуулиар хориглодог. Гэтэл иргэд дураараа самар түүж борлуулсаар байгаа билээ. 

Тиймээс самар бэлтгэх хугацаа болоогүй, эсвэл зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойн баялгийг түүсэн, тээвэрлэсэн зөрчил гаргасан иргэнийг хөдөлмөрийн хөлсний нэг сарын доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй /960 мянган төгрөг/, ойн нөхөрлөл аж ахуйн нэгжийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх / 2 880 000 төгрөг/ хэмжээний төгрөгөөр торгохыг МХЕГ-аас иргэдэд анхааруулж байна. 

Түүнчлэн болц гүйцээгүй самар нь давирхай ихтэй учраас нян, вирус, бохирдлыг амархан татдаг. Тиймээс түүхий самар жимс идсэнээр халдварт шар, гэдэсний бусад хурц халдварт өвчин тархах гол нөхцөл болж эрүүл мэндэд  нөлөө үзүүлдэг юм. Нөгөөтэйгүүр, болц нь гүйцээгүй самрыг түүхийн тулд модыг мунаар хүчтэй цохиж гэмтээх, мөчрийг нь хугалах, анхаарал болгоомжгүйгээс ой хээрийн түймэр гарах эрсдэлд ч хүргэдэг аж.  Иймээс иргэдийг түүхий самар түүх болон бохир, ариун цэврийн шаардлага хангаагүй орчин нөхцөлд боловсруулах, худалдан борлуулах, хүнсэндээ хэрэглэхгүй байхыг МХЕГ-аас сэрэмжлүүллээ.