m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.04 03:53
61
Гэрлэлтийг тань сүйтгэх 9 зүйл

1.Дэндүү олон зүйлд өөрийгөө бүү туйлдуул

Ихэнх залуу хос гэр бүлээ төвхнүүлж амжаагүй байж, элдэв янзын сургууль соёл, мөнгө олох ажилд хамаг цаг заваа зарцуулснаар эцэстээ гэр бүлээ авч явахад бие махбодын талаасаа хүндрэлд хүрдэг. Сургуульд сурах, бүтэн цагаар ажиллах, үр хүүхэдтэй болох, тэднийгээ өсгөн хүмүүжүүлэх, байшин барих, шинэ бизнес эхлэх зэрэг амьдралын эрээлжлэм олон үйл явцыг бүгдийг нэг дор амжуулах гэж бүү оролд. Энэ бүгдийг нэг дор ганц амьсгаагаар хийх гэвэл хэдийд нь гэрлэлтдээ анхаарах вэ гэдэг асуудал аяндаа ургана. Хоёр биеэ хайрлаж, нэг нэгэндээ цаг гаргах хэрэгтэй гэдгээ ухаарах цагт хэдийнэ хайр тань хөрсөн, сэтгэл тань цөхөрсөн, гал тань бөхсөн байх вий.

2.Мөнгөө ухаалгаар зарцуулж сур

Болж өгвөл мөнгө бүү зээл. Үүний оронд ашиг орлогоо нэмэгдүүлэх өөр боломж хай. Гэр бүлийнхээ санхүүг төсөвлөсөн хэм хэмжээндээ барь. Мөнгөө ухаалгаар зарцуулахгүй бол энэ асуудал нь эцэстээ гэр бүл салах шалтгаан болох талтай.

3.Хадмуудаасаа хол амьдар

Эхнэр, нөхрийн аль аль нь төрсөн эцэг эхийнхээ нөлөөллөөс аль болох хол амьдарсан нь өлзийтэй. Зарим эцэг эхчүүд хүү, охиноо гэрлүүлчихсэн хирнээ бие даасан, тусгаар байдлыг нь үл хүлээн зөвшөөрч, гэр бүлийнхэн нь амьдралд хутгалдаж, зовлон тарих нь олонтоо. Энэ нь эцэстээ гэр бүл салах хөшүүрэг болдог.

4.Хувиа хичээсэн үзэл гэр бүлийн мөнхийн дайсан

Энэ дэлхий дээр хоёр төрлийн хүмүүс байдаг. Эхнийх нь бусдад өгдөг хүн, хоёр дахь нь бусдаас авдаг хүн. Амьдрал дээр ихэвчлэн өглөгч, авлагач хоёр хамт амьдардаг. Харин хоёулаа авлагач бол нэг их удалгүй зам салах тал бий. Амин хувиа бодсон үзэл нь гэр бүлийн мөнхийн дайсан гэдгийг санаж яваарай.

5.Бие биедээ амьсгаа авах орон зай өгч сур

Дийлэнх хосууд нэг нэгэндээ орших хувийн орон зай өгөх талаар ямар ч ойлголтгүй явдаг. Бие биедээ амьсгаа авах орон зай өгч сур. Хайр бол боолчлол бус эрх чөлөө.

6.Архидалт, хүчирхийлэл үхэлд хүргэнэ

Архидалт ба хүчирхийлэл нь гэр бүлийг хөнөөгөөд зогсохгүй, эрдэнэт хүмүүнийг ч үхэлд хүргэнэ. Эдгээр нь гай гамшгийг даллан дуудагч учраас үргэлж зайлсхийж, бүр холуур яв.

7.Муу муухай зүйлээс хол яв

Гаж хурьцал, цөхрөл, ганцаардал, өөрийгөө голох ба мансуурах бодис хэрэглэх нь гэр бүлд асар хор хөнөөлтэй. Эдгээр нь муу муухайн нэгдэл бөгөөд үр дагавар нь мэдээж тодорхой.

8.Дампуурал түргэн хөгшрөх шалтгаан

Бизнесийн дампуурал эрчүүдийн хувьд маш хүнд цохилт болдог. Санхүүгийн асуудал нь гэр бүлдээ уур уцаартай хандах, бас түргэн хөгшрөх шалтгаан болно.

9.Дэндүү эрт гэрлэх

14-17 настайдаа хүнтэй суусан охид 18-19 насандаа гэрлэсэн охидоос даруй хоёр дахин илүү салалтанд өртдөг. Харин 18-19 настайдаа нөхөрт гарсан охид 20 гараад хуримласан бүсгүйчүүдээс 1,5 дахин илүү хурдан салдаг байна.