m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.05 03:02
498
Мон-Цахим ХХК бүх төрлийн цахилгаан автомашины завсар үйлчилгээг үзүүлдэг

“Мон цахим” компани 1996 оны 5 сард “Багануур” Хувьцаат Компанийн санаачлагаар ОХУ–ын Уралэлектроремонт, электромаркет хамтарсан хөрөнгө оруулалтаар Монгол Улсын хэмжээнд цахилгаан машиныг засварлах, мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх зорилгоор “Мон–Орос Цахим”  нэртэйгээр анх байгуулагдаж байжээ. Тус компани монгол улсын эдийн засгийн голлох салбар болох уул уурхайд ашиглагддаг цахилгаан машины засвар үйлчилгээг үзүүлээд өдгөө 20 жилийн түүхийг бүтээсэн байна. Анх жилдээ 180 ширхэг цахилгаан машин засварлах хүчин чадалтай, 16 ажилтантай, 6,3 мега ньютон даралтат хүчээр шахах чадал бүхий Пресс, 1,5 метрийн голчтой 8 метрийн урттай хийцийг зорох, өнгөлөх чадвартай токарийн суурь машинтайгаар байгуулагдаж байсан бол өнөөдөр 577 ширхэг цахилгаан машин засварлах хүчин чадалтай, 50 гаруй ажиллагчидтай болж өргөжсөн байна.

Улсдаа анхдагч “Мон цахим” компани нь:

  • Уул уурхайн экскаваторуудын цахилгаан хөдөлгүүр, генераторуудын засвар үйлчилгээ
  • Уул уурхайд ажилладаг хүнд даацын авто самосвол, явах ангийн хүч нэмэгдүүлэх генераторуудын засвар үйлчилгээ
  • “УБТЗ”-ын илчит тэрэг /АНУ-ын ДАШ, 23 АГАЛ, ОХУ-ын ТЭМ2, 2М62/-ний цахилгаан хөдөлгүүр, генераторуудын бүх төрлийн засвар үйлчилгээ
  • Уул уурхайн баяжуулах үйлдвэрүүдийн болон конвейрийн тээврийн цахилгаан хөдөлгүүр
  • Дулааны станцын түлш дамжлага болон үнс зайлуулах тоног төхөөрөмжийн цахилгаан хөдөлгүүр
  • Цэвэр ус, цэвэрлэх байгууламжийн гүний ус зайлуулах тоног төхөөрөмжийн цахилгаан хөдөлгүүр
  • Барилгын өргөх, буулгах тоног төхөөрөмжийн хөдөлгүүр, мөн түүний агааржуулалт, хөргөлтийн тоног төхөөрөмжийн цахилгаан хөдөлгүүрийн бүх төрлийн засвар
  • Тоног төхөөрөмж дээр ажиллаж байгаа цахилгаан хөдөлгүүр, генераторуудын оношилгоо, тохируулга, зөвлөгөө өгөх үйлчилгээ
  • Бүх төрлийн трансформатор засвар
  • Механик боловсруулалт хийх үйлчилгээ
  • Цахилгааны машины суурилуулалт голын тэнхлэг тохиргоо
  • Эргэлдэх машины ачаа тэнцүүлэх, туршилт тохиргоо хийх зэрэг засвар, үйлчилгээг үзүүлж байна. 

Хэрэв та уул уурхайн болон бүх төрлийн тоног төхөөрөмжинд ашигладаг цахилгаан машины засвар үйлчилгээг хийлгэхийг хүсвэл үндэсний  баялаг бүтээгч Мон цахим компанитай хамтран ажиллах боломжтой. Олон жилийн дадлага туршлагатай хамт олон цахилгаан машины хөдөлгүүрийн засвар үйлчилгээг чанарын баталгаа олгон хурдан шуурхай үйлчилдэг болохыг дуулгахад таатай байна. Мон цахим компанитай холбогдохыг хүсвэл 9911-6689, 9902-3527 дугаарын утсаар холбогдоорой.