m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.06 07:40
96
Татвартай холбоотой бүх заалтыг Засгийн газар буцаан татахаар боллоо

Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж төсвийн тодотголын асуудлыг хэлэлцсэн байна. Засгийн газраас оруулж ирсэн татвар нэмэх асуудал багагүй шүүмжлэлтэй тулгараад буй. Тиймээс 2016 оны төсвийн тодотголын төсөлд тусгасан татвартай холбоотой бүх заалтыг Засгийн газар буцаан татахаар болсон байна. Ингэх болсон нь МАН-ын бүлгийн улстөрийн шийдвэрээс үүдэлтэй гэж ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат мэдээлэл хийж байна. 

Засгийн газраас боловсруулсан төсвийн тодотголд  найман татвар нэмэгдүүлэх асуудал тусгасан байсан юм. Тухайлбал,

Хувь хүний орлогын албан татварыг хоёр шатлалтай болгох,

Нийгмийн даатгалын шимтгэлийг нэмэх,

Архи тамхины онцгой албан татварыг нэмэх,

Үл хөдлөх хөрөнгийн татвар буюу 150 ам метрээс дээш байрнаас татвар авах,

Автомашины цилиндрийн багтаамж 4500-аас дээш бол татвар авах,

20 сая төгрөгөөс дээш хадгаламжтай иргэдийн хадгаламжийн хүүгээс татвар авах зэрэг найман төрлийн татварыг нэмэгдүүлэхээр төсвийн тодотголд суулгасан байсан юм.