m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.09 02:51
1664
Тод оймсны үйлдвэр дотоодын зах зээлийн 25 хувийг дангаараа хангадаг

Манай улсад оймс үйлдвэрлэдэг 10 гаруй компани үйл ажиллагаа явуулдаг. Тэгвэл дотоодын оймсны зах зээлд томоохон өрсөлдөгч нь байж тодоор бичигдэж байгаа баялаг бүтээгчдийн нэг бол Тод оймс компани юм. 2011 онд 7 оймс сүлжих машин 6 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхлүүлж байсан бол өнөөдөр тэд 40 ажилтан, хоногт 5000-7000 хос оймс үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр болон өргөжжээ.  

"Тод оймс" компанийнхан оймс хийх техник технологиороо дэлхийд Италийн дараа ордог солонгос маши­наар даавуун, ноосон, ноолууран, урт, богино гээд төрөл бүрийн оймс үйлдвэрлэж байна. Тэмээний ноос, ноолуур, сарлагийн хөөвөрөөр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг бөгөөд ноос ноолууран бүтээгдэхүүний материалаа дотоодын үйлдвэрүүдээсээ авдаг байна. Харин 100 хувийн хөвөн даавуун бүх түүхий эд материалаа БНСУ-ын стандартын шаардлага хангасан хөвөн даавуун утсаар хийдэг байна. Энэ нь хэрэглэгчдийн таашаалд нийцэж, эрэлт их байдагийг тус компанийнхан ч хэлж байлаа.

Оймс гэдэг бол үндэсний хэмжээнд импортыг орлох номер 1 бүтээгдэхүүн юм. Тэгвэл тод оймсны үйлдвэр дотоодын зах зээлийн 25 хувийг дангаараа хангаж байна. 

Үндэсний үйлдвэрлэгчдээ төр бодлогоор дэмжвэл өндийдөг, үйл ажиллагаа нь өргөждөг, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд нь ахиц гардаг. Үүнтэй ижил иргэдийн хувьд ч үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж импортоор орж ирж байгаа оймсноос илүү Монголдоо үйлдвэрлэсэн оймсыг хэрэглэх нь чухал юм. 

Үндэснийхээ үйлдвэрлэлийг хөгжүүлэн, нийгмийн ухамсараа биелүүлэн олон хүнийг ажлыг байраар ханган, дотооддоо үйлдвэрлэл эрхлэгчдийн түүчээ нь болон манлайлж яваа “Тод оймс” компанийн хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье.

Харилцах утас: 9609-0888, 9919-5068