m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.09 03:01
57
Цэргийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийг бууруулах саналыг буцаахыг дэмжлээ

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан хоёр намын бүлэг дүгнэлтээ танилцуулсаны дараагаар байнгын хорооноос гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна.

Цэргийн албан хаагчийн 36 сарын тэтгэмжийг бууруулах тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаахыг гишүүд дэмжлээ. Ерөнхийлөгчийн зарим урсгал зардлыг бууруулахгүй байхыг дэмжлээ. Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хувийн өмчийн цэцэрлэгт төрөөс дэмжлэг олгож, 3000 гаруй хүүхдийг хамруулахын тулд боловсролын салбарт санхүүгийн дэмжлэг олгох асуудал гэх мэт 58 төсөл арга хэмжээний зардлыг хойшлуулах санал дэмжигдэв. Мөн Хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээний төсөвт өртөг бууруулах санал дэмжигдэв.

Зармын зөрүүтэй саналаар санал хураалт үргэлжилж байна.