m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.09 05:13
59
Багш, эмч нарын 36 сарын тэтгэмжийг бууруулахыг дэмжив

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай хуулийн төсөл, Патентын тухай хуульд нэмэлт өөрчлөлөт оруулах тухай хуулийн төсөл, Зохиогчийн эрхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл зэрэг хуулийн төслүүдийг бүхэлд нь батлав.

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар: Төрийн албан хаагчид тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмжийг 1-12 болгож өөрчлөх саналыг 36 болгож өөрчлөх саналыг Засгийн газар оруулж ирээгүй. Харин Төрийн албаны тухай хуулийн 38,2 дахь хэсгийг хүчингүй болгох санал оруулж ирсэн юм. Энэ нь юу вэ гэхээр төрийн албан хаагчийн цалин хөлс тэтгэвэр тэтгэмжийг бууруулах үндэслэл болохгүй гэсэн заалтыг Засгийн газар хүчингүй болгох санал оруулж ирсэн юм. Гэтэл энэ саналыг УИХ-аар хүлээгээд авчихсан. Үүний дараа Засгийн газрын уг санал нь арай хатуу санал байна гэж үзээд Засгийн газар саналаа татаж авсан.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: Төсвийн тодотголыг яаралтай батлах хэрэгтэй байна. Хоёрдугаарт, Засгийн газар яаралтай цуглаад төрийн албан хаагчийн нэг удаагийн тэтгэмжийг бууруулахыг татаж авах хэрэгтэй. Энэ маш буруу төсөл оруулж ирсэн шүү. Үүний дараа санал хураахад гишүүдийн олонх дэмжсэн юм.