m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.10 04:58
203
"Солонгосын 7 хоног 2016" үргэлжилсээр байна

БНСУ-ын Элчин сайдын яамны  шинэ байрны нээлтэд зориулж “Солонгосын долоо хоног-2016” арга хэмжээг  Улаанбаатар хотноо энэ сарын 6-12 өдрүүдэд зохион байгуулж байна. Тэрээр БНСУ-аас Монгол улсад суугаа  онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун арга хэмжээний талаар танилцуулсан юм.

 Тэрээр  БНСУ-ын Элчин сайдын яам шинэ байрандаа үйл ажиллагаагаа явуулж эхлээд хоёр сар болжээ. Уг байрандаа Консулын хэлтэсээ ажиллуулж, БНСУ-ыг зорих  виз хүсэх иргэдэд тухтай, таатай орчинд үйлчлүүлэх боломж бүрдүүлэхийг зорьж байна.   

Мөн шинэ байрны нээлтдээ зориулж, хоёр орны ард иргэдийн ойр дотно, найрсаг харилцааг улам ойртуулах зорилгоор Солонгосын соёл, урлаг, ахуй амьдралыг сурталчлан таниулах өдөрлөг зохиожээ. Долоо хоног үргэлжлэх уг өдөрлөгийн хүрээнд Монгол, Солонгосын хамтарсан үндэсний хувцасны загварын шоу, Монгол орны байгалийн сайхныг харуулсан Солонгос гэрэл зурагчны үзэсгэлэн, таеквондогийн үзүүлэн тоглолт, солонгос хоолны фестивал, урлаг соёлын тоглолт, бадүг даамны тэмцээн зэргийг зохион байгуулж байгаа юм. 

Тэрбээр өчигдөр Солонгос хоолны Фестивалыг  амжилттай зохион байгууллаа. Энэхүү Фестивалаар Солонгос,  Монголын мастер тогоочид хамтран  зургаан төрлийн хоолыг хийж хүрэлцэн ирсэн зочидод амтлуулсан юм. Монголчууд солонгос хоол гэхээр цагаан, будаа халуун ногоогоор төсөөлдөг бол  энэхүү өдөрлөгт хийгдсэн хоолнууд ямар нэгэн халуун ногоогүй  зөөлөн амттай байсан нь өвөрмөц байлаа.