m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.10 08:14
47
“Улаанбаатар түншлэл-2016” үзэсгэлэн үргэлжилж байна

“Улаанбаатар түншлэл-2016” намрын үзэсгэлэн есдүгээр сарын 8-11-ний өдрүүдэд “Мишээл экспо” төвд болж байна.  

Үзэсгэлэнд  дотоодын нийт 102 ААН, бизнес эрхлэгчид  оролцож байна. Үүнд:

-хүнсний салбараас 37  аж ахуйн нэгж,

-рүүл мэндийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 9,

-ноос ноолуур арьс ширний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 30,

-ном бичиг хэрэгсэл 3,

-үнэт эдлэл 3,

-барилгын салбараас 2,

-бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэгч 2,

-импортын бүтээгдэхүүн ба үйлчилгээгээр 16  аж ахуйн нэгж тус тус оролцож байна.


Улаанбаатарын түншэл-2016 үзэсгэлэн нь ногоон эдийн засаг, Ногоон бизнесийг дэмжих , сүүлийн үеийн техник технологийг олон нийтэд танилцуулах, чанар стандартад нийцсэн, хэрэглэгчийн эрэлтэд тулгуурласан оновчтой, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэлт, үйлчилгээг экспортын боломжит бүтээгдэхүүний тоог нэмэгдүүлэх ач холбогдолтой аж.