m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.12 01:38
320
Цэвэр хөвөн даавуун материалаар өлгий, өлгийний иж бүрдлийг үйлдвэрлэдэгээрээ онцлог давуу талтай

Баянбалчир компани нь 2001 оноос нярайн иж бүрдэл, өлгийг оёж борлуулах, өөрийн нэрийн Өлгий дэлгүүрийг нээн ажиллуулжээ. Өнөөдрийн байдлаар тус компанийн хамт олон өлгий, өлгийний иж бүрдэл, өвөл зуны ажлын хувцас, нэхий, нэхий бүтээгдэхүүн, лого зэргийг үйлдвэрлэн орон нутгийн хэрэглэгчиддээ нийлүүлж байна. 0-2 насны хүүхдийн хувцас хэрэглэл, нярайн иж бүрдэл үйлдвэрлэж байгаа юм. Орос болон бусад улсад үйлдвэрлэсэн мэргэжлийн хяналтын лабораторийн шинжилгээгээр баталгаажсан 100 хувийн цэвэр хөвөн даавуун материалаар өлгий, өлгийний иж бүрдлийг үйлдвэрлэдэгээрээ онцлог давуу талтай.  

 

Алтан гартай хөдөлмөрч хамт олны гар нийлсэн бүтээлч үйл ажиллаганы үр дүнд Баянбалчир компанийн хамт олон сүүлийн 20 гаруй жил тогтвор суурьшилтай ажиллаж чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэн Дарханчуудынхаа хэдийн танил болж чадсан бас нэгэн амжилт. Ийнхүү хэрэглэгчдийн сэтгэлд нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж хөнгөн үйлдвэрийн салбарт баялаг бүтээж байгаа тус компанийн хамт олондоо цаашдын ажилд нь амжилт хүсье. 

 

Харилцах утас: 9937-2891, 9908-4263