m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.12 03:49
117
" Улаанбаатар түншлэл 2016 " үзэсгэлэн зохион байгуулагдлаа

Монгол улсад худалдааны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ойд зориулан Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газартай хамтран зохион байгуулж буй 41 дэх удаагтийн “Улаанбаатар Түншлэл 2016” Олон улсын үзэсгэлэн яармаг худалаа есдүгээр сарын 8-11 нд “Мишээл экспо” төвд зохион байгууллагдлаа.

       

      

Энэ удаагийн үзэсгэлэнд Бүгд Найрамдах Унгар Улс, ОХУ зэрэг улс орны бизнес эрхлэгчдээс гадна дотоодын 100 гаруй аж ахуй нэгж байгууллагууд өөрсдийн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээгээ хэрэглэгчиддээ сурталчилан таниулж хамтран ажиллах түншээ хайх зорилгоор оролцлоо.

       

       

       

Уг олон улсын үзэсгэлэн яармагт оролцсоноор бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ чанарын түвшинг дээшлүүлж, хэрэглэгчиддээ бараа бүтээгдхүүнээ цогц хэлбэрээр танилцуулж байгаа юм. Жилээс жилд дотоодын аж ахуйн нэгжүүдийн бараа чанарын өндөр түвшинд хүрч, гадаадын зах зээлд өрсөлдхүйц хэмжээнд хүрч буй нь энэхүү үзэсгэлэнгээс ажиглагдсан юм.  Үзэсгэлэн худалдаанд  Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны гишүүн “Хайнаг Толгой Хоршоо, Дархан Нэхий, Тод оймс, Шувуутайн гол зэрэг үндэсний үйлдвэрлэгч олон байгууллагууд оролцож өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ таниулцууллаа.