m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.12 05:53
63
Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл буурчээ

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, Улаанбаатар хотын 2016 оны 08 дугаар сарын 25-наас 09 дүгээр сарын 7-ны өдрийн нөхцөл байдлын талаар холбогдох газрууд мэдээлэл хүргэлээ.

Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатарын мэдээлснээр 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрөөс 2016 он 09 дүгээр сарын 07-ны өдрүүдэд иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас гэмт хэрэг зөрчлийн шинжтэй 12 мянга 963 мэдээ, мэдээлэл хүлээн авсныг өмнөх 14 хоногтой харьцуулахад 1074 нэгж буюу 9.0 хувиар өсч, 2367 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл бүртгэгдсэн нь 125 нэгж буюу -5.0 хувиар буурчээ. Энэ хугацаанд:  
Баянгол дүүрэгт - 529                         Хан-Уул дүүрэгт - 197
Баянзүрх дүүрэгт - 586                       Чингэлтэй дүүрэгт - 298
Сүхбаатар дүүрэгт -  302                    Налайх дүүрэгт - 22
Сонгинохайрхан дүүрэгт - 409      Багануур дүүрэгт – 22 гэмт хэрэг бүртгэгдэж, Багахангай дүүрэгт 2 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг төрлөөр нь ангилбал,

  • 913 буюу 38.6 хувь нь бусдын эд хөрөнгийг хулгайлах
  • 354 буюу 15.0 хувь нь бусад төрлийн
  • 277 буюу 11.7 хувь нь бусдын биемахбодид гэмтэл учруулах
  • 247 буюу 10.4 хувь нь бусдын эд зүйлийг залилан мэхлэх
  • 190 буюу 8.0 хувь нь танхайрах
  • 43 буюу 1.8 хувь нь бусдын эд хөрөнгийг дээрэмдэх
  • 84 буюу 3.5 хувь нь амиа хорлосон болон золгүй явдлын улмаас
  • 31 буюу 1.3 хувь нь бусдын эд хөрөнгийг булаах
  • 18  буюу 0.8 хувь нь хүчиндэх гэмт хэрэг бүртгэгджээ.

Мөн нийслэл хотын цагдаагийн албан хаагчид “Цахим тоглоомын газрын үйл ажиллагааг зохицуулах журам”-ыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 50 цахим тоглоомын газар, 10 интернэт кафег шалгаж, цагийн хуваарийн хэрэгжилтэд хяналт тавьж ажилласан байна.