m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.12 23:45
203
Хайр чинь бүтэхгүй байгаа юм биш биз?

1.Урам хугарах үед:

Голчлон гардаг гомдол”Би чиний хувьд нэг их чухал биш болжээ”.

Учир нь: Бид хайрын харилцаа дөнгөж эхэлж байх үед бие биедээ илүү анхаарал,халамж тавьдаг. Харин явцдаа өөртөө арай илүү анхаарал тавьж эхэлдэг. Энэ нь бидний хайртай хүмүүсийн маань урмыг хугалдаг байна.

Гарах арга зам:

1Бодоод үз.Хэзээ хамгийн сүүлд бие биеэ хайрласнаа сана.Хүүхэд төрснөөс хойш тийм тохиолдол байна уу. Тэр үед мэдэрч байсан сайхан мэдрэмжээ сайтар сана.

2.Хайртай хүндээ тэр нэг их анхаарал хандуулдаггүй хүслээ хэл.

3.Хайртай хүнийхээ нууц хүслийг мэддэг үү? Мэддэг бол тэрийг нь биелүүлэхийг хичээ. Тэр чамд хэр их чухал нэгэн болохыг түүнд харуул.

2.Уйдах үед:

Голчлон гардаг гомдол”Бидний харилцаа нэг л уйтгартай болчихлоо”.

Учир нь:

Бие биеэ өөрийн болгох гэсэн их хүч, хөдөлмөрийн дараа харилцаа харилцан бие биедээ итгэсэн сэтгэл болж хувирдаг. Энэ нь хэвийн бөгөөд жаахан уйтгартай юм шиг санагдана.

Гарах арга зам:

1.Бодоод үз. Харилцаа эхлэх үед чамайг хамгийн их татдаг байсан зүйл нь одоо байна уу? Түүний хайр татам инээмсэглэл алга болчихоогүй биз?

2.Бие биедээ хайрын захиа бичиж эхэл. Тэгвэл тэр чинь чамд хичнээн хайртай хэвээр байгааг мэдрэх болно.

3.Илэн далангүй байдал тус болно. Өөрийн хайртай хүндээ “Хайрлуулж байна” гэдгээ мэдрэхийн тулд чамд юу хэрэгтэй болохоо хэл.

3.Тогтмол хэрэлдээд байх үед:

Голчлон гардаг гомдол” Яагаад хоёулаа жижиг зүйл болгон дээр хэрэлдэх ёстой юм бэ?”

Учир нь:

Харилцаа эхлээд хэсэг хугацаа өнгөрсний дараа өчүүхэн ч гэсэн санал зөрөлдөх бүрт “Бид хоорондоо үнэхээр тохирохгүй юм болов уу?” гэх айдастай болж эхэлдэг.

Гарах арга зам:

1.Бодоод үз. Эхний үед бага зэрэг хэрүүл маш амархан алга болдог байснаа сана.Үнсэх төдийд тайвшраад эсвэл инээд хөөр болгоод л өнгөрдөг байсан биз. Энэ одоо ч гэсэн үйлчлэх ёстой.

2.Хамгийн их хэрүүл болгоод байгаа гурав гурван зүйлээ дурдаад хэлэлц.

3. Хожим гарч болох хэрүүлийн сэдвийг урьдчилан бодож харилцан ярилц.Ингэвэл дараа арай болгоомжтой гомдоллох болно.

4.Өөрийгөө золиослоод байгаа мэт санагдах үед:

Голчлон гардаг гомдол “Би үргэлж чамайг бүх юмны эхэнд тавиад байж чадахгүй”

Учир нь:

Хайр цаг хугацаа, анхаарал халамжийг шинэхэн хосууд бие биедээ харамгүй зарцуулдаг. Гэвч цаг хугацаа тусам өөрийгөө хэтэрхий золиослоод байгаа юм шиг санагддаг.

Гарах арга зам:

1.Кино хамт үзэх гэх мэт хайрттайгаа хийж болох таван зүйлийг бичээд түүндээ санал болго.

2.Хайртай хүнээ бас тийм зүйлсээ хэлэхийг хүс.

3.Хүчлэн шаардахгүйгээр буюу асуудалгүйгээр хйиж чадах зүйлсээ нэг нэгээр нь хэрэгжүүл.