m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.13 03:40
338
Гэрээсээ гаралгүй болзох 9 санаа

Заавал гэрээсээ гарч, өөрсдөдөө зардал чирэгдэл учруулалгүйгээр ч “болзоонд явах” олон арга бий.

1.Хуучнаа дурсах

Танилцсан учралаасаа хойш авахуулсан зургууд болон хуримын өдрийн бичлэгээ үзэж хэвт. Зүгээр ч нэг үзэх биш, тухайн зургийг авахуулах үед хамтдаа юу хийж байсан тухайгаа ярилцаж, дурсамжаа сэргээ. Эсвэл зөвхөн тухайн жилийнхээ “дүгнэлт”-ийг ч хийж болно. Тухайлбал 2010 он, эсвэл тэр нэг зуны амралт та хоёрт юу бэлэглэсэн байна?

2.Дарсны амталгаа хийх

Эсвэл виски, шар айрагны ч амталгаа болгон өөрчилж болно. Жижигхэн 200 мл-ийн шилтэй дарсуудаас амсаж үзээгүй хэд хэдэн төрлөө сонгож, гэртээ ороод дэргэдээ хэрчсэн бяслаг тавьж “тансаглаарай”.

3.Кодоор буддаг зураг зурах

Тайвширна,бүтээлч сэтгэлгээ сэргэнэ, цагийг зугаатай өнгөрүүлнэ, бас ханандаа өлгөөд харахад дараа нь хэчнээн дурсгалтай гэж санана.

4.Сүлд модоо чимэглэх

Жилийн хамгийн гоё болзоог гэртээ хийж болно гэж санаагүй л биз дээ? Бие биедээ жил бүр нэг нэг гацуур модны чимэглэл зориулж бэлэглэдэг болчихвол түүгээрээ чимэглэхэд бүр ч урамтай байх болно.

5.Бие биедээ массаж хийх

“Youtube”-ээс массажны бичлэгүүд үзэж байгаад бие биедээ хийж өгөн, эмзэг цэгүүдийг нь сэрээж өг. Энэ удаад яаруу , сандруу, эсвэл нойроо харамласан биш тайван, тухтай, таашаалтай сексийг мэдрээрэй.

6.Хөөстэй ваннд хамтдаа хэвт

Энэ маш энгийн санаа юм шиг сонсогддог боловч байнга хийх боломж гардаг гэж үү? Цаг гарган болзооны тоонд оруулаад хамтдаа халуун ваннанд хэвтэж, бие бие гүүгээ хөөс үлээж тогло.

7.Хамтдаа интернет “ухах”

Гэхдээ хоёр талдаа утсаа оролдоод суух ердөө ч биш шүү. Харин хамтдаа интернетийн сонжоонууд бөглөж, зурхай уншиж бие биеийнхээ зан араншинг шинж.

8.Тоглолт “үзэх

Тасалбарт ганц ч төгрөг үрэлгүйгээр, дуртай дуучныхаа тоглолтыг гэртээ үзэцгээе. Хэн хэндээ таалагддаг дуучин юм уу хамтлагийг сонгож аваад тоглолтын бичлэгийг нь бүрэн үз.

9.Лаатай зоог барих

Өдөр нь ахлах тогооч, орой нь болзоот бүсгүйд хувирвал ямар вэ?

Хоолны ширээгээ рестораны ширээ болгож өөрчлөөд эргэн тойронд нь багахан чимэглэл хийж хайрттайгаа цуг нэг оройг хоёулахнаа өнгөрүүл.

Эдгээрээс гадна кино татаж үзэх, хөнжилдөө өдөржин хэвтэх, хөзөр, даам тоглох, цугтаа ном унших гээд өмнө нь “туршиж үзсэн” санаануудаа ахин хэрэгжүүлсэн ч болно. Болзооны хамгийн чухал нь хамтдаа, зөвхөн бие биедээ анхаарал хандуулах шүү.