m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.13 07:03
87
Хотын ногоон байгууламжуудыг тоолж байна

Хотын Ерөнхий менежерийн шийдвэрээр нийтийн эзэмшлийн гудамж, цэцэрлэгийн ногоон байгууламжийг тоолох ажлын хэсэг байгуулагдан 09 дүгээр сарын 05-наас 9 дүгээр сарын 20-ны хооронд тооллогын ажлыг явуулж байна. Тооллогын комисс 3 хэсэгт хуваагдан хотын 130-аад гудамж, цэцэрлэгийн мод, сөөг, зүлгийг төрөл, зүйл бүрээр нь нарийвчлан тоолж байна.Тооллогын дүн 09-р сарын 25 гэхэд эцэслэн гарах бөгөөд нийслэлийн ногоон байгууламжийн мэдээллийн санд бүртгэгдэх юм.  Тооллогын урьдчилсан дүнгээс харахад хотын гудамж талбайн мод, сөөг, зүлэгний хэмжээ 2012 оныхоос 3-4 дахин өссөн байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.