m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.13 08:19
193
Залхуу хүн хурдан хөгширдөг

1.Хэзээ ч битгий хэтрүүлж ид

Эд эсүүд ачаалалд автаагүй үед идэвхтэй байж, хурдан сэргэж, өвчнийг хялбархан давдаг. Гэхдээ хэт бага идэж болохгүй.

2.Самар ба жигнэсэн хүнс сайн идвэл нүүрний арьс үрчлээтэх нь тун бага

Энэ нь 20-30 насанд хамаарна.хэрэв 40-өөс дээш настай бол лууван сайн идээрэй. Харин 50-аас дээш настай бол сүү цагаан идээ их хэрэглэ. Бас зүрхээ хөгшрүүлэхгүйн тулд магни шаардлагатай. Энэ бүхнийг цагаан идээ, бяслаг, цай ба кофеноос авч болно.

3.Өдөрт бага ажил амжуулдаг, суух дуртай хүмүүс даруй таван насаар хөгширдөг

Тэгэхээр сайн ажиллах хэрэгтэй. Гагцхүү ажлын цагаа зөв зохион байгуулбал эрүүл саруул байх юм. Өдөржин сууж ажил хийдэг бол зөв суух хэрэгтэй. Компьютерийн ард зургаан цагаас илүү суувал хараа муудна.

4.Секс бол залуу насыг хадгалах гол зүйл

Ойр секс хийдэг хүмүүс 14 насаар залуу харагддаг байна. Учир нь сексийн үед аз жаргалын даавар үүсэх ба энэ нь дархлааг бэхжүүлж байдаг.

5.Ажил хэрэгч хүмүүс өөрийн үзэл бодолтой байх хэрэгтэй

Бас өөрийгөө өндрөөр үнэлдэг бол стресст орох нь бага.

6.Өдөрт ердөө найман минут дасгал хийгээд байхад л нас уртасна

Аль болох явган явж, зүрх судсаа эрүүлжүүл.

7.Шөнө унтахад өрөөний хэм +18 –аас дээш байх ёсгүй

Тийм орчинд арьс залуу байдаг.

8.Гомдол цөхрөл бүхнээ хүнд хэлэхгүй зөвхөн өөртөө хадгалдаг бол хурдан өвчилнө.

Судалгаанаас үзвэл ийм хүмүүсийн 64 хувь нь рак тусдаг байна. Уйлбал стресс амархан тайлагдана.

9.Тархиа байнга дасгалжуулж ,тамиржуулах ёстой

Үгийн сүлжээ тааж, гадаад үг цээжилж, цээжээр тоо бодох зэргээр тархиа ажиллуул. Оюун ухааны хөгшрөл явагдахгүй.

10.Өлчир чийрэг бай

Өглөө шүршүүрт орох нь эрүүл ахуйн гэхээсээ чийрэгжүүлэх ач холбогдол ихтэй. Чийрэг хүн ханиад бүү хэл харшил тусдаггүй.