m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.13 09:17
87
Газар хөдлөлтөд манай улсын иргэн өртөөгүй

БНСУ-ын зүүн өмнөд хэсгийн нутгуудад өчигдөр буюу энэ сарын 12-ний өдөр  5.8 магнитудын газар хөдлөлт болсон.

Тодруулбал, тус улсын Улсан, Кёнсан, Кёнжү, Кёнбүгд, Бучеон, Тэгү, Гённам зэрэг хотуудад 19:45-19:58 цагийн хооронд 4.3-5.8 магнитудын хүчтэй  газарт хөдлөлт боллоо гэж Олон улсын цаг уурын байгууллагууд мэдээлсэн юм.

Тэгвэл манай улсын Гадаад харилцааны яамны Консулын газраас тус газар хөдлөлтөд нийт 16 иргэн өртөж бэртсэн бөгөөд монгол иргэн өртөөгүй гэдэг мэдээллээ. Тодруулбал, Кёнсан хотод 8 хүн, Кёнбүгд хотод 5 хүн, Тэгү хотод 2 хүн, Чоннам аймагт нэг хүн бэртсэн гэх мэдээллийг ГХЯ-ны Консулын газраас өгөв.