m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.14 00:22
130
“Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ-ыг өөрчлөн байгууллаа

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах  тухай” 14 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн “Тогтоол хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/638 дугаар захирамжийн дагуу “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газрын үйл ажиллагааг зогсоож, өөрчлөн байгуулах шийдвэр гарсан. Үүний дагуу тус газрыг “Хот тохижилтын газар” ОНӨААТҮГ, “Улаанбаатар зам засвар арчлалтын газар” ОНӨААТҮГ, “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ гэж өөрчиллөө гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.