m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.14 00:38
84
Таны нүүр будалт юу өгүүлэх вэ?

Хүний нүүр царайнаас тухайн хүний талаар асар их мэдээллийг олж харах боломжтой.Бүсгүйчүүдийн нүүр будалт ч мөн ялгаагүй. Тиймээс бүсгүй таны нүүр будалт таны талаар юу өгүүлдгийг доорх сонжооноос сонирхоорой.

Будсан ч будаагүй мэт байдаг бол

1.Гайхалтай бие даасан хүн

2.Эрчүүд гадаад төрхөөс илүү дотоод ертөнцөд чинь татагдана

3.Аливаа зүйлийн үндсийг олж харж чаддаг

4.Өөрийн хүч чадалд итгэдэг ч буулт хийх хандлагатай

Нүдээ тодотгож буддаг бол

1.Тун гярхай хүн

2.Зожиг.Ярьснаас сонсохыг илүүд үздэг

3.Өөрийн амжилт, уналтыг нийтэд дэлгэхийг хүсдэггүй

Уруулаа тодотгож буддаг бол

1.Анхаарлын төвд байх дуртай

2.Мэдээ мэдээллээс хоцордоггүй

3.Ганцаардлыг тэвчдэггүй

4.Залуус чамайг үргэлж хүрээлж байдаг

Маш олон төрлийн будаг ашиглаж буддаг бол

1.Өөртөө итгэлтэй биш. Олон зүйлд санаа зовдог

2.Ганцаардсан сэтгэлээ тод будгийн цаана нуудаг

3.Заримдаа эрчүүд өөрийг нь хэзээ ч хайрлахгүй гэж боддог