m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.14 02:59
202
Элэгний B, C вирус тодорхойлох үнэ төлбөргүй шинжилгээ маргааш эхэлнэ

Элэгний эмгэг судлалын холбоо “Хаппи веритас” оношлогооны төвтэй хамтран элэгний өвчлөл, хорт хавдрын хожуу үеийн байдал, нас баралтыг бууруулах зорилгоор үнэ төлбөргүй шинжилгээ хийх сарын аяныг зарлаж буй талаараа мэдээллээ. Тодруулбал, элэгний B, C вирус тодорхойлох үнэ төлбөргүй шинжилгээг энэ сарын 15-ны өдрөөс эхлэн “Хаппи веритас” төв дээр авч эхлэх аж. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээллийг тус оношлогооны төвөөс авах боломжтой.