m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.14 03:48
427
Хүнсний ногоог хэрхэн даршлах вэ?

Хүнсний ногоогоо өөрийн гараар амтлан даршлах нь сонирхолтой бөгөөд таны цаг зав, мөнгийг хэмнэх болно.

Тиймээс түгээмэл хүнсний ногоог хэрхэн даршлах жорыг сураарай.

Өргөст хэмхийг хүйтэн усанд угааж сайтар арчиж хатаана.Өргөст хэмхний хоёр захыг огтолж аваарай.

Ингээд өргөст хэмх тус бүрийг урт нарийн хэрчинэ. Нэг өргөст хэмхийг дөрвөн урт хэсэг болгон хэрчээрэй.Лууван хулууг мөн мөн адил угааж хальслаад урт нарийн хэрчинэ. Өргөст хэмхний хэмжээтэй ойролцоо байхаар хэрчвэл зүгүүр шүү.

Чинжүүг угааж үрийг цэвэрлэсний дараа мөн адил урт нарийн хэрчиж бэлтгэнэ.

Ингээд хэрчсэн өргөст хэмхийг варианы шилэнд босоо байрлалаар сайтар чигжиж хийнэ. Мөн 3-4 ширхэг хальсалсан сармисны хумс 1|2 хоолны халбага кориандрын үр , 1 хоолны халбага чинжүүний үр, ногоон гоньд хийнэ.

Харин нөгөө варианы шилэнд лууван, хулуу,чинжүү, цэцэгт байцааг алаглуулан хольж чигжиж хийнэ. Мөн адил 3-4 ширхэг хальсалсан сармисны хумс, 1|2 халбага кориандрын үр, нэг хоолны халбага чинжүүний үр, ногоон гоньд хийнэ. Дараа нь хайруулын тавганд хоолны халбага элсэн чихэр , хоолны халбага давс, нэг цайны аяга цагаан цуу, хоёр цайны аяга ус хийж хольж буцалгана. Буцалсны дараа хоёр варианы шилэнд тэнцүү хувааж хийгээд варианы шилний ирмэгээс доош 2-2,5 см агаар орох зай үлдээгээрэй. Хэрвээ хоёроос дээш варианы шил ашиглаж байгаа бол амтлагч орцуудыг нэмээрэй. Үүний дараа сайтар чангалан таглана. Ингээд хөргөгчинд хийж 24 цаг байлгана. Үүний дараа харанхуй сэрүүн газарт нэг сар хүртэл хугацаанд даршлаарай. Таны даршилсан ногоо сайхан амттай болсон байх болно.