m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.14 05:25
377
Баялаг бүтээгчид "СҮЛД" дуутай боллоо

"Монголын нууц товчоо" түүхэн бүтээлийн 108 метр эсгий ширмэл бүтээлд мөнхлөн ирээдүй үр хойчдоо өвлөн үлдээх, Геннисийн амжилтад бүртгүүлэх их үйлсэд Төв аймгийн баялаг бүтээгчид учиг шингээх үйл ажиллагаа болон хандивын арга хэмжээнд маш өргөн хүрээтэй оролцлоо.

          

          

Энэхүү үйл ажиллагааны үеэр нутгийн буурлууд АБТА Ахмад багш Д.Жагарзэсэм, Н.Янгиг нар "Баялаг бүтээгчдээ дуулъя" сүлд дууг бүтээж Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Ерөнхийлөгч Ч.Даваабаярт гардуулан цаашдын их үйлсэд нь амжилт хүслээ. 

Буурлууд минь урт насалж удаан жаргаарай.

          

       

 

"БАЯЛАГ БҮТЭЭГЧДЭЭ ДУУЛЪЯ"

  Үг:Д.Жагарсэзэм АБТА ахмад багш                                                                                                 Ая:Н.Янгиг

 

Ухаанаараа дэлхийд гайхуулсан

Урнаараа орчлонд магтагдсан

Монгол түмнээ магтан дуулъяа

Монгол үйлдвэрээ дэмжин хөгжүүлье

 

Сэтгэл оюундаа тунгааж 

Сэдсэн бүхнээ бүтээцгээе

Буман олноо баярлуулж 

Буян хишгээ дэлгэрүүлье

 

Сүргээрээ дэлхийг бүрхэж

Сүүгээрээ хорвоог ариусгах 

Баян Монгол орондоо

Баялаг бүхнийг бүтээцгээе

 

Дархан хүний бурхан ухаанаар 

Дархалж давтаж бүтээе

Уран уян гараараа

Урлаж шаглаж бүтээцгээе

 

Хүн ардаа баяжуулах 

Хүрээ хотоо тохижуулах

Хүндтэй үүргийн эзэд

Баялаг бүтээгчдээ дуульяа

 

Талын салхины сэвэлзээнд

Тариа ногоогоо халируулан 

Бахархалтай бүхний эзэд

Баялаг бүтээгчдээ дуульяа