m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.14 06:14
508
Зууны манлай хос дуучид Монголынхоо өв соёлыг дэлхийд дархлах их үйлсэд гар бие оролцлоо

“Ижил заяа”, “Ханийн жаргал”, “Ханьсах заяа” гээд олон сайхан уран бүтээлээрээ сонсогч олныхоо сонорыг мялаасан уран бүтээлчид бол Зууны манлай хос дуучид МУГЖ С.Вандан, Д.Дуламсүрэн нар юм. Төв сайхан нутгаас төрөн гарсан тэднийг Төв аймгийн “брэнд” гэж нутгийн зон олон нь хайрлан хүндэлдэг. Тэгвэл зууны манлай хос дуучид маань 108 метр урттай эсгийн дээр Монголын нууц товчоог ширж геннисийн номд бичүүлэх түүхэн үйлсэд түрлэг нэмэн учиг шингээлээ. Ийнхүү зууны манлай хос дуучид Монголынхоо өв соёлыг дэлхийд дархлах их үйлсэд гар бие оролцсон нь урлаг соёлын алдартнуудыг учгаа шингээхийг уриалсан ажлын эхлэл болж байгаа юм.