m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.14 07:37
160
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240000 төгрөг боллоо

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25 хувиар нэмэгдүүлж 240000 төгрөг болгожээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт үндэсний хорооны өчигдрийн хуралдаанаар талууд дээрх байр суурьт нэгдсэн ба 2017 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөж эхлэх аж.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 2013 онд 192000 төгрөг болгосноос хойш хөдлөөгүй байсан юм.