m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.14 08:27
74
Харилцаагаа ид шидийн болгох 9 арга

1.Өглөөний мэнд

Хэрвээ хамт амьдардаг бол түүнийгээ сэрэхэд нь амттай өглөөний цайгаар угтаарай. Орондоо кофе ууж, амттан идэх шиг сайхан зүйл үгүй. Хайрт чинь таны сайхан сэтгэлд талархаж, хэд дахин нугалсан бэлэг барих болно.

2.Тэврэлт хамгийн чухал

Нэг дор ажилладаг хосууд ажлаа тарчихаад хамт гарахдаа арван секунд орчим биесээ тэвэрч, үнсэлт бэлэглээрэй. Тэврэлтэд ид шид үнэхээр нуугддаг юм шүү. Өдөржин ажиллачихаад огтхон ч ядраагүй гэдгээ тэр хэсэгхэн хугацааны дараа та мэдрэх болно.

3.Салхинд хамтдаа гар

Заавал зуны дэлгэр цагт л амралт зугаалгад явдаг гэсэн хуучинсаг бодлоо таягдан хаяарай.Ид шидийн гэмээр долоо хоног, эсвэл нэг хоногийг өнгөрөөж харилцаагаа улам бат бөх сэтгэл татам болго.

4.Бүү үл тоомсорло

Юу ч ярьж байсан түүнд анхаарлаа бүрэн хандуул. Хэдий завгүй байсан ч гэсэн түүний яриаг анхааралтай сонсож, тусал. Үл тоомсорлосон байдал хосуудын харилцаанд “том хана” босгодгийг санаарай.

5.Энхрий үгсийг харамгүй хэл

Хосууд харилцааны эхэн үедээ л хөөрхөн, үзэсгэлэнтэй, зулзагахан гэх энхрий үгсийг хэлдэг. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эдгээр үгс нь багасдаг. Тэгвэл та одоо ч гэсэн байнга хэлж байгаарай.

6.Хайраа харамгүй түгээ

Гэрээсээ гарахаас өмнө “Чи минь дэргэд байдаг нь ямар аз вэ”?, “Орой чамтайгаа уулзахыг тэсэн ядан хүлээж байна” гэж хайртдаа хэлээрэй.

7.Бэлэг бол сэтгэлийн илэрхийлэл

Ганцаараа дэлгүүрээр явж, хайртай хүндээ зориулан жижигхэн бэлэг худалдаж ав. Хос оймс, хос таавчиг, хос майк, хос цамц гээд энгийн зүйлс маш их баярлуулдаг юм шүү.

8.Нөхрүүдийн анхааралд

Хайртай хүнд чинь өнөөдөр хүндхэн байсан бол гадагшаа гарч амттай хоол ид., эсвэл бүжиглэ. Гэрээсээ өөр газар очиж, ямар нэг хөгжилтэй зүйл хий. Түүнийг өөр орчинд аваачиж, сэтгэлийг нь сэргээгээрэй.

9.Романтик орчин

Хоёр болон түүнээс дээш сарнайн дэлбээгээр гэртээ романтик орчныг бүрдүүл. Түүнийг ирэхээс нь өмнө үүднээс унтлагын өрөө хүртлээ сарнайн дэлбээг өрж зүрхэн хэлбэртэй лаа асаасан ч болно. Гол нь мартагдашгүй оройг бэлэглээрэй.