m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.14 10:20
179
Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо Соёлын өвийн төвтэй хамтран ажиллах санамж бичиг үзэглэлээ

Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо ТББ, Соёлын өвийн төв байгууллагатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Тус санамж бичгийн хүрээнд хоёр талын хамтарсан ажлын хэсэг гарч Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны Хэнтий аймаг дахь салбар хорооны тэргүүлэгч баялаг бүтээгч Д.Нэргүй түүний гэргий Ж.Нарантуяа нарын санаачилсан 108 метр эсгий ширмэл бүтээлд "Монголын Нууц Товчоо" түүхэн бүтээлийг зээг оёдлоор оёж түүх соёл, өв уламжлалаа хойч үедээ хадгалах үлдээх хосгүй бүтээлийг урлах, түүнийг хадгалах , хамгаалах, олон нийтэд мэдээллэх, баримтат бүтээл бий болгох зэрэг олон талт ажлууд дээр хамтран ажиллах юм. Уг арга хэмжээнд Баялаг бүтээгчдийг дэмжих холбооны ерөнхийлөгч Ч.Даваабаяр, гүйцэтгэх захирал Х.Удвалцэцэг, Соёлын өвийн төвийн захирал Г.Энхбат , Биет бус соёлын өвийг хамгаалах хэлтсийн дарга Ц.Жаргалсайхан нар оролцов. Хамтын ажиллагаанд амжилт хүсье.