m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.15 05:16
172
Зааны аргамжаа \сургамжит өгүүллэг\

Зааны хүрээлэнгийн дэргэдүүр өнгөрч явсан эр гэнэт зог тусаж, зааны хөлд байгаа аргамжааг тун их сонирхон харж байна. Аварга том биетэй заанууд эгнэн зогсох бөгөөд тэдний хөлд ганцхан богино уяа уясан байх аж. Ийм том аварга биетэй амьтадад ганцхан уяа гэдэг дэндүү инээдтэй юм шиг санагдлаа. Хүч бяр ихтэй заанууд хэзээ л бол хэзээ уяа аргамжаагаа эвдээд гүйгээд явчихаж мэдэхээр мөчидхөн харагдана.

Залуу хэрэгт дурлаж заан сургагчаас хэдэн зүйл тодруулмаар санагджээ.

Сайн байна уу? хэмээн мэндлэх заан сургагч их эелдэг нэгэн байв. Зааныг иймхэн зүйлээр торгооно гэдэг хэтэрхий эрсдэлтэй биш үү? Тэд чинь хэзээ мөдгүй уяагаа таслаад л хаа нэг тийшээ зугатаж орхивол яана? гэхэд сургагч тайвнаар бас нүдэнд нь юу ч бодож байгаа шинжгүй ийн хариуллаа.

Энэ заануудыг жаахан тугал байхад нь анх хүрээлэнд авч ирсэн юм. Тэр үед яг одоогийн энэ уяагаар уядаг байлаа. Одоо хэдий ийм том нас бие гүйцсэн заан болсон ч гэлээ хөл туших уяа нь яг л хэвээрээ байгаа. Томруулах юм уу, өөр илүү хатуу биетэй материал сонгох шаардлага байдаггүй. Яагаад гэвэл заанууд энэ уяа өөрсдийг нь зугатаалгахгүй гэдэгт бат итгэлтэй байдаг.Тэднийг ингэж итгүүлэх хүртэл сайн сургасан байдаг. Нэг ч удаа ямар ч заан уяагаа эвдэх оролдлого хийж байгаагүй л дээ.

Ингэж хэлээд сургагч ажлаа үргэлжлүүлэн хийлээ. Мэдээж сургагч сэтгэл хангалуун байлаа. Жаахан байхдаа эвдэх гэж оролдоод дийлээгүй мөчидхөн уяа нь одоо ч гэсэн тэр үеийнх шигээ өөрийг нь тогтоон барина гэж итгэсэн заанууд шөнийн цагт ч мөнөөх л сулхан уяатайгаа хоноод өглөө нь байсан байрандаа тоо ёсоороо зогсож байдаг.

Сургагчтай уулзаад цааш явж байхдаа би нэг зүйлийг маш ихээр бодож билээ.

Амьдрал ч бас зааны аргамжаатай адилхан. Бидний хэд нь нэг удаа оролдож үзээд бүтээгүй зүйлээ хэзээ ч бүтэхгүй зүйл мэтээр төсөөлөн ахин дахин давтан хийж чадах хүртлээ чармайлгүй орхисон байдаг бол? Гэвч нөхцөл байдал өөрчлөгддөг. Өнөөдөр өчигдрийнхөөс шал ондоо үйл явдал , ирээдүй, үр дүн чамайг хүлээж байгаа. Чадах хүртлээ бууж өгөхгүй зүтгэхийг мэдэхгүй заан шиг тайван бас зөнгөөрөө байгаа хүмүүн төрөлхтөн манай дэлхийн хэдийг нь эзэлж байгаа вэ? гэж бодсоор би гэр лүүгээ алхлаа.