m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.15 05:59
73
Орон сууцны халаалтыг өгч эхэллээ

Өнөөдрөөс эхлэн нийслэлийн зарим орон сууцанд халаалт ирж эхэллээ. Харин аж ахуйн нэгж, албан байгууллагуудын дулааныг ирэх сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар дулаан сүлжээгээс түгээхээр төлөвлөж байгаа аж. Хэрэв дулааны эрчим хүч хэрэглэгчийн хүсэлт, төлбөр тооцоо, шугам тоноглолын гэмтлээс шалтгаалан дээр дурьдсан хугацаанаас өмнө буюу хойно дулаанаар хангах, хангагдах асуудлыг тухай бүрт нь гэрээгээр зохицуулах замаар холбогдох газрууд нь шийдвэрлэх юм байна.