m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.15 06:47
61
Монгол Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан тоглолт тун удахгүй

Монгол улсын филармони Монгол Солонгосын дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн хүрээнд Гуанжү хотын соёл урлагийн төвийн уран бүтээлчидтэй хамтарсан тоглолтыг 2015 онд Гуанжү хотод зохион байгуулж байсан билээ. Энэхүү арга хэмжээний үргэлжлэл болгож Улсын Филармонийн Морин хуурын чуулгын уран бүтээлчид Гуанжү хотын соёл урлагийн төвийн уран бүтээлчидтэй хамтарсан концертыг 2016 оны 09-р сарын 22-нд Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт ганцхан удаа тоглох гэж байна. Тус тоглолтонд ХЗ ТХШ, Ардын жүжигчин Н.Жанцанноров, МУУГЗ Б.Шарав нарын шилдэг уран бүтээлүүд тоглогдох бөгөөд Гуанжү хотын Үндэсний Найрал хөгжмийн удирдаач kim Gwang Bok-н удирдлагаар “Халуун элгэн нутаг”,Солонгос ардын дуу “Ариран” зэрэг олон хамтын бүтээлүүд хослон эгшиглэхээс гадна Улсын Филармонийн Морин хуурын чуулга, Солонгосын үндэсний найрал хөгжим, цохиур хөгжмийн дөрвөлтэй хамтран тоглохоороо онцлогтой юм. Тасалбарыг улсын Филармонийн кассаар болон www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

Дэлгэрэнгүй мэдээллийг 7011-8012,99925074 болон 1900-1800 лавлана уу.