m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.15 08:53
38
АН Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаа хойшлууллаа

Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар маргааш хуралдах товтой байсан ҮЗХ-ны хурлыг хойшлуулах шийдвэрийг гаргасан байна. Ингэснээр АН-ын ҮЗХ-ны хурал хоёр дахь удаагаа хойшилж байна. Уг нь энэ удаагийн хурлаар намын дүрэм, шинэчлэлийн асуудал, орон нутгийн сонгууль, намын даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэхээр байсан юм. Эх сурвалжийн мэдээллээр ҮЗХ-ны хурлыг орон нутгийн сонгуулийн дараа хуралдуулах бололтой.