m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.16 01:03
146
Ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдсон орон сууцны барилгуудыг танилцуулж байна

Мэргэжлийн хяналтын газрын Улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй болсон, дахин төлөвлөж барилгажуулах шаардлагатай  орон сууцны 20 барилгын жагсаалтыг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас танилцуулж байна. Орон сууцны тухай хуулийн дагуу эдгээр барилгуудыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасч, ашиглах эрх дуусгавар болох юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

АШИГЛАТЫН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ, ГАЗАР ХӨДЛӨЛТӨД ТЭСВЭРГҮЙ БОЛСОН,  ДАХИН ТӨЛӨВЛӨЖ БАРИЛГАЖУУЛАХ ШААРДЛАГАТАЙ НИЙТИЙН ЗОРИУЛАЛТТАЙ 
ОРОН СУУЦНЫ БАРИЛГЫН ЖАГСААЛТ 

 
 
ХАН-УУЛ ДҮҮРЭГ

ХУД-ийн 3 дугаар хороо, АШ-31 дүгээр байр

ХУД-ийн 11 дүгээр хороо, Удирдлагын академийн 36А байр
 
ХУД-ийн 11 дүгээр хороо, Удирдлагын академи 36Б байр
 
ХУД-ийн 11 дугаар хороо, Сүрьегийн эмнэлгийн ажилчдын орон сууцны 20-р байр 


СОНГИНО ХАЙРХАН ДҮҮРЭГ

Сонгинохайрхан дүүргийн  18 дугаар хороо орон сууцны 01-р  байр

Сонгинохайрхан дүүргийн  18 дугаар хороо орон сууцны 04-р  байр

Сонгинохайрхан дүүргийн   19 дүгээр хороо орон сууцны 2-48-р  байр
 

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо орон сууцны Ст 5-р байр
 
Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо орон сууцны Ст 3-р байр 
 
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо орон сууцны 12-1-р  байр
 
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо орон сууцны 12-2-р байр
Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо Хангай захын баруун талд орон сууцны 33-р байр
 
 

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

БГД. 16 дугаар хороо, 2-60 дугаар байр.Гандан-60 
 

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ
 
Баянзүрх дүүрэг 3 дугаар хороо, орон сууцны 48 дугаар байр

 

СҮХБААТАР ДҮҮРЭГ
 
 
СБД 4-р хороо, Орон сууцны Худаг усны 36-р байр“Эвт -4” 

СБД 4-р хороо, Дулааны 18 айл 18-р байр
 
СБД-ийн 6 дугаар хороо, 21 дүгээр байр 6-р хороо