Жилд нэгээс хоёр удаа гэдэс ходоод,бөөр давсагаа хүрэн манжингийн шүүсээр цэвэрлэх нь таны урт наслахад нэн тустай арга юм. Шүүсээ уухын тулд нэг өдрийн өмнө бэлтгэх хэрэгтэй. Ингэхдээ нэг ширхэг томхон хүрэн манжинг сайтар угаан 3-4 хэсэг болгон хувааж, буцалсан усанд хийж хонуулна. Мэдээж их хэмжээгээр уух тусам сайн тул таван литр хүртэл усанд найруулж болно. Ингээд өглөөнөөс орой болтол та юу ч идэхгүй зөвхөн манжингийн шүүсээ ууна. Харин тарвас идэж болно. Ердөө ингээд л болоо. Тэр өдөр таны гэдэс ходоод амарна, цэвэрлэгдэнэ, жижиг чулуунцарууд нь хөөгдөнө.
ХҮРЭН МАНЖИНГИЙН ШҮҮСИЙГ ХЭРХЭН БЭЛТГЭХ ВЭ?
Хүрэн манжинг оросууд яагаад их хэрэглэдгийг мэдэх үү?
Хүрэн манжинг эртнээс сувиллын зориулалтаар ашиглаж ирсэн бөгөөд түүнд натри 86мг кальци 37 мг, магни 42 мг, хүхэр 7мг, цайр, манган, кобальт, төмөр зэрэг элементүүд болон с, в1,в2,РР зэрэг амин дэм агуулагддаг. Эдгээр нь олон төрлийн ферментийн бүтцэд орох бөгөөд цус төлжүүлэх явцыг зохицуулдаг байна. Цусны гемоглобины хэмжээг нэмэгдүүлэх, судас хатуурах, цусны даралт ихсэх, элэг бөөр, гэдэсний өвчний үед хүрэн манжинг хэрэглэнэ. Түүнийг хэрэглэх нь сахарын өвчнөөс сэргийлж, хоол боловсруулах эрхтний ажиллагааг хэвийн байлгах, өтгөн хатахаас сэргийлэх нөлөөтэй. Манжинд агуулагддаг бетанин нь холестериныг зохицуулах замаар элэг өөхлөх явцыг сааруулж, элэгний хэвийн үйл ажиллагааг ханган, эсийг нь нөхөн төлжүүлдэг байна. Өтгөн хатах, цус багадах, элэг цөсний эмгэг, ходоод гэдэсний шархлаа, бүдүүн гэдэсний үрэвсэлтэй бүх хүн өдөр бүр 150 гр улаан манжин юм уу, түүний шүүсийг хэрэглэжбайх нь эрүүл мэндэд тустай.