m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.16 08:30
112
Сахарын өвчний эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэх тохиролцлоо

Бүгд Найрамдах Куба улсад албан ёсны айлчлал хийж буй Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Кубын Төрийн Зөвлөл болон Сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро нартай зарим асуудлаар тохиролцлоо. Уулзалтын үеэр хоёр тал боловсролын салбар дахь хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэж ирснийг онцолж, Куба Улсын Засгийн газраас олон жилийн турш монголын оюутан залууст олгож ирсэн тэтгэлэгийг цаашид нэмэгдүүлэхээр боллоо. 1994 оноос Кубын засгийн газар жил бүр 2-3 оюутан шүдний эмч, хүний их эмч болон эмчилгээний чиглэлээр Монголын оюутан залууст сургалтын тэтгэлэг олгож эхэлсэн бөгөөд 2016 оны байдлаар 140 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдаад байгаа юм.  Мөн хоёр орны хөдөө аж ахуй, биологийн болон байгалийн гаралтай бүтээгдэхүүн, эм, эмнэлэгийн салбарт хамтран ажиллахаар ярилцаж, Элэгний гeпатит B,C вирусын эсрэг тарилга, сахарын өвчний сүүлийн шатны хөл шархлалтын эсрэг тарилгыг Монголд нэвтрүүлэх чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

Албан ёсны хэлэлцээ болон уулзалт таван цаг гаруй үргэлжилж маш өргөн хүрээний сэдвээр санал солилцлоо.