m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.16 08:43
56
Гэр бүл салалт залуу хүмүүсийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг

Мичиганы улсын их сургуулийн эрдэмтэн үндэсний хэмжээний урт хугацааны судалгааныхаа тайланг тавьсан байна. Тэрбээр судалгааныхаа туршид 1282 хүний эрүүл мэндийн байдлын талаар судалжээ.15 жилийн турш явуулсан энэ судалгаанд ялангуяа түүний сонирхлыг оролцогчдын гэр бүлийн байдал болон эрүүл мэндийн харилцан уялдаа татсан байна.

Энэ бүхнээс дүгнэлт хийхэд бат бөх гэр бүлтэй эрэгтэй, эмэгтэй хүмүүс салсан хүмүүсээс эрүүл мэндийн хувьд хамаагүй сайн болохыг тогтоожээ. Түүнчлэн салж буй гэр бүлийн нас залуу байх тусмаа эрүүл мэндэд нь сөргөөр нөлөөлдөг болохыг нотложээ. Жишээлбэл: 35-41 насандаа гэр бүлээ цуцлуулсан хүмүүсийн эрүүл мэндийн байдалд 44-50 настайдаа салсан хүмүүсийнхээс илүүтэй асуудал үүсдэг аж. Үүнтэй адил төстэй хамаарал бусад насны ангилалд ч ажиглагдсан байна. Харин судалгааны туршид гэр бүлтэй болон ганц бие байсан хүмүүсийн эоүүл мэндийн түвшинд бараг ялгаа гараагүй бөгөөд энэ нь нэг үгээр хэлбэл хүмүүсийн бие болон сэтгэл санаа тавгүйтэлд гэрлэлт биш харин салалт нөлөөлдөг гэсэн үг ажээ.

“Тиймээс гэр бүл салсан нас залуу хүмүүст нийгмийн болон ар гэрийн зүгээс маш их дэмжлэг хэрэгтэй” хэмээн зөвлөсөн байна.