m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.19 02:58
56
10-20 дугаар бүлэгт багтсан хүүхдийн мөнгийг 2019 оноос олгоно

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын Яамнаас хүүхэд бүрт олгодог 20 мянган төгрөгийг энэ есдүгээр сарын сүүлээр олгохоор болсон тухай мэдээллээ. Ингэхдээ олгогдоогүй байсан долоо, наймдугаар сарын мөнгөтэй хамтад нь олгоно гэж албаны эх сурвалж хэлж байна.    

Хүүхдийн мөнгө хөтөлбөрт 2016 оны эхний хагас жилийн гүйцэтгэлээр улсын хэмжээнд 1,021,000 мянган хүүхэд хамрагдаж сар бүр 20,000 мянган төгрөг аваад байсан юм. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан зургаадугаар сараас хойш олгоогүй байгаа. Улмаар төсөвт тодотгол хийж ялгавартайгаар хүүхдийн мөнгийг олгохоор болсон. Энэ дагуу амьжиргааны түвшингээр нь 1-20 хүртэл ангилалд хамруулж, 1-10 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдэд мөнгийг сар бүр олгохоор болсон. Харин 10-20 дугаар бүлэгт багтсан хүүхдүүдийн мөнгийг 2019 оноос эдийн засаг сайжирхаар бөөнд нь олгох юм байна.