m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.19 04:44
162
Амжилтуудын нийлбэр туршлага гэсэн хариуг гаргадаг

Туршлага бол маш олон үйл явцын нийлбэр дүн. Урт удаан зам туулсны дараах дүр зургаа хараад өөртөө өгөх нэг төрлийн үнэлгээ ч гэж хэлсэн болно. Хожим хойно өөрийн дүгнэлтээ хийж, оноогоо өргөх боломжтой олон агшнуудын хураангуй гэсэн нь оновчтой хариулт байхыг үгүйсгэхгүй. Тэдгээр олон үйл явцуудын чинь нэг нь зулуу насандаа байнга хэлдэг үг буюу БИ ҮҮНИЙГ ЯГ ОДОО Л ХҮСЭЖ БАЙНА гэх шаргуу, бас адгуу тэмцэл.

Гэхдээ өсөж дэвшиж ирээдүйд илүү том зүйлийг бүтээдэг хүмүүс хэзээ ч гэдэг алхмыг алгасдаггүйг санаарай.

Туршлага гэдэг олон зүйлд хүрэхээр мөрөөдөн тэмүүлэх явцдаа олон ч удаа ухрахаас өөр аргагүй байдалд орж яаралтай арга хэмжээ авах гэж хөлсөө дуслуулан зүтгэх авч ямар нэгэн бодит дүр зураг харагдахгүй байгаа тийм л толгой өвтгөм агшин.

Туршлага гэх найман үсэгтэй богинохон үг таны амьдралд ямар олон шалгууртай байгаад түүнийг яаж даван туулсныг илтгэх хамгийн хүчтэй богино тодорхойлолт.

Туршлагатай хүн олон төрлийн зан авирыг өөртөө тааруулан зохицуулах шийдвэрийг үргэлж мэддэг. Тэвчээргүй хүнийг ч тэр, ууртай нэгнийг ч тэр, бухимдуу эсвэл үргэлж ямар нэгэн шалтгаан тоочиж хошуугаа унжуулдаг нэгнийг ч өөрийнхөө хүссэнээр хөдөлгөх хүч туршлагатай болсны дараа л бий болно.

Хэн нэгэн буруугаа хүлээгээд өмнө чинь ирсэн үед өөрөөр хэлбэл “Миний буруу байжээ” гэсэн үг гарсан л бол туршлагатай нэгэнд нэмж хэлэх тайлбаргүйгээр “Чамд сануулсан шүү дээ” гээд л өнгөрөөх чадвартай байдаг. Тэдэнд хэн нэгний алдаан дээр дөрөөлөн стрессээ тайлж мянган тайлбар хийн өөрийнхөө ухаалгийг батлах шаардлага гардаггүй. Туршлага  нь хэнийнэ эргэн тойрныхонд нь батлаад өгсөн байдаг учраас. Хийж бүтээсэн бүхнээсээ тодорхой туршлага хуримтлуулан яваа гэж бодсоор байвал үнэндээ чи ямарч туршлага суугаагүй байгааг илтгэнэ. Нэг л өдөр зэргэлдээ суух ажлын хөрш чинь эсвэл огт танихгүй нэг салбарын өрсөлдөгч чинь чамайг туршлагатай хүн шүү хэмээн нэр цохож байвал хүссэн өндөрлөгтөө хүрсэн гэж бодож болно. Амьдралын шалгуур давахаар тэмцэж яваа нэгэнд туршлага суулгүй байсаар карьераа дуусгадаг тохиолдол ч бий. Энэ бүхний эцэст туршлага бол хөдөлмөрийн үр шим гэдгийг та тогтооно уу.  Хэзээ туршлага суух бол хэмээн хүлээх тусам төдий чинээ холдоно.

Үйл хөдлөл тань энгийн л сэтгэлээр хийсэн бүхэнд чинь алдаа дутагдал гарахгүй байх тусам туршлага аяндаа бий болдог аж.