m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.19 06:31
267
"Эрдэнэтэд үйлдвэрлэв" худалдаа, үйлдвэрлэлийн төв нээлтээ хийлээ

Орхон аймгийн "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны салбар хороо орон нутагтаа "Эрдэнэтэд үйлдвэрлэв" худалдаа, үйлдвэрлэлийн төвөө нээлээ.  Энэхүү төвийг нээснээр Орхон аймгийн баялаг бүтээгчид өөрсдийн бараа бүтээгдэхүүнээ нэгдсэн зарчмаар борлуулахаас гадна дөнгөж эхэлж буй бизнесийн гараагаа эхлүүлж, өргөжүүлэх боломжийг олгож байгаа юм. Тус төвийн нээлтэнд "Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо"-ны гүйцэтгэх захирал Х.Удвалцэцэг, Орхон аймгийн Баян-Өндөр сумын засаг дарга, Орхон аймгийн салбар хорооны дарга Ч.Батсүх нар оролцлоо.

Эрдэнэтэд үйлдвэрлэв худалдаа үйлчилгээний төв 20 лангуу, үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зориулалт бүхий 7 тасалгаатай. Одоогийн байдлаар 22 ААН тус төвд үйл ажиллагаа явуулж эхлээд байна.

Энэхүү төвд үйлдвэрлэл эрхлэгчдийг 1-2 жил хүртэл хугацаанд бойжуулж үйл ажиллагаагаа өргөжүүлж байр сууриа олсоны дараа дараагийн үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих байдлаар шат дараатай явагдах чиглэлийг гаргажээ.

Манай аймгийн хэмжээнд томоохон 20 гаруй худалдааны төв байдаг бөгөөд тус төвүүдэд дийлэнхдээ импортын бараа бүтээгдэхүүн борлуулдаг.

Нээлтийн үйл ажиллагааны дараа Орхон аймгийн баялаг бүтээгчид анхдугаар уулзалт зөвлөгөөнөө хийж санал, зөвлөмжөө хуваалцаж, брэнд бүтээгдэхүүнээ гаргах тухайгаа илэрхийллээ. Мөн холбооны шинэ гишүүдэд амжилт хүсэн баяр хүргэлээ.