m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.19 07:16
168
Алхаагаар нь шинжье

Хүн бүр өөр өөр хэмнэлээр алхдаг. Тэр хэмнэл бүр тухайн хүний гадаад төдийгүй дотоод сэтгэлийг ч илэрхийлдэг байна.

Том том алхагчид үгэнд оромтгой

Ингэж алхдаг хүмүүс голдуу цайлган сэтгэлтэй боловч маш яхир байдаг. Хэрвээ таны ойр дотны хэн нэгэн чинь том том алхдаг бол тэдний”судсыг” барихад амархан гэж хэлмээр байна. Тэд хүний үгэнд оромтгой. Түүнийгээ нуух гэж хичээдэг ч амжилтанд хүрдэггүй. Албан тушаалд төдийлөн сонирхолтой биш боловч нэг л мэдэхэд өндөрлөгт хүрсэн байдаг. Ийм алхаатай хүмүүс археологич, техникч, олон нийтийн харилцааны мэргэжил илүү тохиромжтой. Харин том алхдаг эмэгтэйчүүд эр нөхрөө жинхэнэ жаргаагч байж чаддаг.

Ойр ойрхон алхагчид үнэнч

Ойр ойрхон алхдаг хүмүүс итгэсэн хүндээ маш үнэнч ханддаг. Харин тэдний итгэлийг авсан хүн нь түүнийг нэгл удаа гомдоовол хэзээ ч өршөөдөггүй, насан туршийн өстөн болдог. Дотуур тамиртай боловч жижигхэн зүйлд бүдэрдэг гэмтэй. Тэд нас ахих тусам жинхэнэ чоно болж хувирдаг. Ийм хүмүүс үр хүүхдээ эрхлүүлдэг ч эцэст нь тэднийхээ боол болох нь элбэг. Харин эрчүүдийн хувьд хайр халамж буцалж байдаг бөгөөд түүнийгээ ил гаргаддаггүй. Багш, инженер, нисгэгчийн мэргэжил тохиромжтой.

Хурдан хурдан алхагчид тусархаг

Үргэлж л гүйх шахам явдаг хүмүүс тусархаг, цайлган сэтгэлтэй, хэнийг ч уучилж чадах уужим сэтгэлтэй. Тэд хүний төлөө төрсөн мэт байдаг. Иймээс ч амьдралдаа алдах нь элбэг. Энэхүү бурхнаас заяасан унаган төрөлх зан аашийг нь хүмүүс эвдэх болгонд жинхэнэ хашир хэмээх гуншингийн үүр болдог. Гүйх шахам явдаг эрчүүдэд сексийн гайхамшигтай чадвар оршдог бөгөөд тэд урт насалдаг. Уурхайчин, хөгжимчин, худалдааны ажилтны мэргэжил илүү тохиромжтой. Оюуны асар их нөөцтэй тэд яаруу зангаасаа болоод энэ чадвараа бүрэн ашигладаггүй.

Өвдгөө хавирагчид цоглог

Таны найз өвдгөө хавирч явдаг бол цоглог найзархаг хүн юм байна. Гэвч тэд үргэлж алддаг. Энэ үйлдэл нь санамсаргүйгээр найзаа юм уу , ойр дотныхоо хүнийг ангал рүү түлхэхэд хүргэдэг. Тэдний зан чанарыг нээж чадсан хүн л найз нь болж чаддаг. Эрчүүдийн хувьд өөртөө итгэлгүй, илүү үгэнд дуртай. Бэлгийн олон хавьтагчтай байхыг юман чинээ боддоггүй. Итгэсэн хүндээ өврөө нээхээс ч буцахгүй энэ төрлийн эмэгтэйчүүд нууцлаг төрхтэй. Хүнд амархан гомддог ч дорхноо мартдаг.Ихэнх нь бүжигчин, жолооч, эмийн санч болдог.

Алцганаж явагчид амархан уурладаг

Гадаад төрхөөрөө пээдгэр харагддаг ч дотоод ертөнц нь өчүүхэн хүмүүс. Тэд амархан уурлаж, гомддог бөгөөд санхүүгийн хувьд хадам ээж л гэсэн үг. Барагтай хүнд мөнгө зээлээд байдаггүй. Эрчүүдийн хувьд хүүхнүүдийг оймс солих шигээ санадаг боловч секс хийхийн тулд шалдаа буудаг. Ихэнх нь царайлаг байдаг бөгөөд загвар зохион бүтээгч, тамирчин, үсчний мэргэжилтэй.

Бөгсөө хаялж явагчид мөнгө харахаараа сэргэдэг

Аальгүйчүүдийн гол төлөөлөгч болох тэд маш авьяаслаг. Хамгийн онцгүй зан нь мөнгө харахаараа сэргэдэг бөгөөд энэ үедээ хүн алахаас ч буцдаггүй. Нэр төрд дуртай тэд үнэн голоосоо хайрлана гэдгийг мэддэггүй амиа бодогчид. Тэдний хүн таних чадвар төдийлөн сайн биш боловч азтай. Дуучин, сэтгүүлч, зураач, цэргийн мэргэжил илүү тохиромжтой.