m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.20 03:47
99
ЮНИВИШНЫХЭН хэрэглэгчтэй хийсэн гэрээгээ зөрчиж байна

Гурвалсан үйлчилгээг хэрэглэгчдэд нэвтрүүлээд нилээд хэдэн жилийг үдсэн Юньтел группийн Юнивишны хэрэглэгчид өдөр ирэх тусам үзэх эрхээ “боолгуулж” байна. Анхлан бид юнивишныг сайшаан магтаж ухрааж, нөхөж үзэх боломжтой хэмээн ид шидийн мэтээр хүлээж авч байсан. Гэтэл үнэн хэрэгтээ Монгол сувгуудаас нөхөж үзэх боломжтой сувгууд нь дөнгөж 10 гаран байдаг. Бусдыг нь нөхөж ухрааж үзэх боломжгүй. Гэтэл бүгдыг нөхөж, ухрааж үзнэ гэх рекламаар хэрэглэгчдээ татдаг.

Холливүүд Монголд гэх сүржин реклам дор “оюуны өмч” хэмээх даварсан зүйлээ эхлүүлсэн. Мөнгө төлж үздэг Холливүүдийн киногоо хэрэглэгчдэд хүчээр үзүүлэхийн тулд кино сайтуудыг хааж. Өөрийнх нь контейнт дотор байгаа гадаад кинонуудыг сайтуудаас авахуулж эхэлсэн. Энэ бүгдэд хэрэглэгчид дуугүй байж “оюуны өмч” гэх зүйлийг нь дэмжиж байлаа. Гэтэл одоо бүр Монгол сувгуудаар кино эхлэх бүрт бичлэг нь саармагжиж хүн үзэх аргагүй болж байна. Учир явдлыг залгаж тодруулахаар залгахад, эелдэг зөөлөн оператор нь бид оюуны өмчийн хууль зөрчиж “зөвшөөрөл” аваагүй хулгайн кино гаргаж байгаа телевизүүдийн киног ингэж байгаа гэх юм. Гэтэл анхнаасаа хэрэглэгчидтэй гэрээ байгуулахдаа дуу дүрсний өндөр түвшинд телевизүүдийн гаргаж буй зүйлийг дамжуулж өгнө. Өндөр хурдны интернетийг хэрэглүүлэх болно гэж гэрээ байгуулснаас биш. Холливүүдийн киног зөвшөөрөлгүй гаргаж буй телевизүүдийг танд үзүүлэхгүй гэж гэрээ хийгээгүй шүү дээ.

Өөрсдийнхөө киног хэрэглэгчдэд хүчээр борлуулахын тулд ингэж хэрэглэгчдийн эрхийг шууд зөрчиж болдог юм уу. Энэ сонин асуудлаа тухайн телевизүүдтэйгээ тохиролцохын оронд хэрэглэгчийнхээ эрхэнд халдаж байгаа нь маш бүдүүлэг хэрэг юм.

Ер нь юньвишн тэр Холливүүдээс зөвшөөрөл аваад киног нь гаргаж байгааг хэн нотлох юм бэ? Холливүүдийн киног аймшигтай хулгайлдаг хоёр том гүрний дунд бид амьдарч байж. Энд нээх тэдний эрх ашгийг ярьж сүржигнэж байгаа нь инээдтэй хэрэг болж байна. Орос, Хятад гэсэн хоёр том гүрнүүд хулгайлаад гаргаж байхад бид энд хүний юмыг нэгэндээ зарж байдаг. Тэртээ тэргүй хэрэглэгчид хүссэн киногоо үзэхдээ мөнгө төлөөд өөрсдөө сонгоод кино сангаас үздэг ш дээ. Гэтэл орой бүр айлууд зөвхөн кино сангаас кино үзэх ёстой юм шиг зүйлийг хүчээр хийж байгаа нь хэрэглэгчдийн уур бухимдлыг хүргэж байна.

Бүтэн долоо хоног юу гарч байгаа нь мэдэгдэхгүй хачин сонин дүрстэй зүйлүүдийг үзүүллээ. Харин энэ хугацаанд телевизээ үзэж чадаагүй хохирлоо хэнээр барагдуулах уу. Хачин сайхан хууль яриад өнгөрч болох ч хэрэглэгчтэй хийсэн гэрээгээ зөрчсөн гэдгээ мэдэж байгаа биз. Хэд хоног тв үзээгүй мөнгөө төлбөр дээрээсээ хасуулмаар байна. 

Эх сурвалж:Amjilt.com