m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.21 06:25
94
Сахал сайхан харагдахын эхлэл

Гоо сайхны мэргэжилтнүүд эр хүн насан туршдаа 20 мянга гаруй удаа сахлаа хусдаг гэсэн тооцоо гаргажээ.Танд зөвлөхөд сахал хусахад хэрэглэдэг гоо сайхны бүтээгдэхүүнүүдэд анхаарах хэрэгтэй.

-Сахлаа хусахын өмнө хөөсөө сайтар түрхэх хэрэгтэй. Хөөс нь ширүүн үсийг зөөлрүүлж, хусахад хялбар болгодог.

-Синтетик будаг, спиртийн найрлага хэт орсон бүтээгдэхүүн хэрэглэн сахлаа хусахад арьс хорсдог.

-Сахлын хөөсөнд гаа юм уу, бензокайн орсон байвал арьс түр хугацаагаар мэдээ алддаг.

-Сахлаа хусахдаа хацраасаа эхэл. Дараа нь уруул дээгүүр тэгээд хамгийн эгзэгтэй, төгсгөлийн хэсэг болох эрүү орчмыг хусч дуусгана.

-Ширүүн сахлыг хуссаны дараа халуун жин тавих нь цусны эргэлтийг сайжруулна.

-Хусаж дуусгасны дараа хөөс, савангийн үлдэгдлийг авч арьсандаа иллэг хий. Энэ нь нөхөн сэргээх процессыг сайжруулна.

-Гель, крем, маск гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэ.

-Хэрэв сахлын хутгаар ялимгүй зүссэн бол цусыг зогстол хүйтэн жин тавиарай.

-Шарх анихад нүүрэндээ чийгшүүлэгч бальзам эсвэл гель түрхээрэй