m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.22 02:02
966
“Мишээл” брэндийн бүтээгдэхүүнээ Европын холбооны улсуудад экспортолдог

Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн “МОНЭНЗИМ” ХХК нь үндэсний томоохон эм био бэлдмэл болон гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээрээ салбартаа анхдагч ажээ. Анх ферментэн бэлдмэлийн үйлдвэрлэл хэрэглээг монголд нэвтрүүлж байжээ. Энэ төрлийн бэлдэмлийг дэлхийн бусад оронд үхэр, гахайн нойр булчирхайгаар үйлдвэрлэдэг бол манайд хонь, ямааныхаас гарган авч, шинж чанарыг нь судлан, нэвтрүүлсэн нь шинжлэх ухаан үйлдвэрлэл, эмчилгээний шинэлэг ажил болсон байна.  Үүнийг нь тухайн үеийн Монголын шинжлэх ухаан, техникийн улсын хорооноос эрдэм шинжилгээний шилдэг бүтээлээр шалгаруулж, ЮНЕСКО-гийн алтан фондод бүртгэгдсэн байна.

Мөн 1991  онд Уг бэлдмэлийг бүтээсэн биохимич Ж. Цэрэндэндэв агсан, Ж. Алимаа, Д. Сувд нарт Монгол Улсын Төрийн соёрхол хүртээсэн байна.

Монэнзим ХХК одоо 34 төрлийн  бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагын 18 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн, 8 эм бэлдмэл,  8 төрлийн биологийн идэвхит бүтээгдэхүүн гаргаж байна.

Тухайлбал:18 төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэж байгаагаас  “Мишээл” брэндийн бүтээгдэхүүнээ өнгөрсөн оноос Европын холбооны улсуудад экпортлоод байна.

        

        

Мишээл брэндийн тос нь  хуурай, тослог гээд бүх төрлийн арьсанд тохируулж гаргадаг юм байна. Mөн Мишээл Залуус цомог, гарын тос, хөлийн тос, биеийн тос , уруулын тос, зовхины тос, гуужуулагч зэрэг олон гоо сайханы бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна.

 Тухайлбал “Мишээл” Бүх төрлийн арьсны цомгийн үндсэн үйлчлэгч бодис нь:

  • Саамны цэвэршүүлсэн тос
  • Гүүний хуурай саам
  • Коллаген
  • Анти-оксидант А, Е аминдэм
  • Нарны хэт яагаан туяанаас хамгаалагч
  • Чидун жимсний тос

Сүүн шингэн, чийгшүүлэгч тоник нь:

  • Арьсыг гүн цэвэрлэнэ.
  • Чийгшүүлнэ

Арьсны будаг болон бохирдолыг цэвэрлэнэ. Нар салхины нөлөөнөөс үүсэн сэвх толбыг бүдэгрүүлж, үхэжсэн эд эсийг гуужуулан арьсыг цайруулна.Арьсны гүнд чийгшил өгч булбарай зөөлөн болгоно.

Мөн 8 төрлийн эм бэлдмэл , 8 төрлийн биологийн идэвхит бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм.

Тухайлбал:  Панкипсин буюу уураг задлагч ферментийн үйлчлэл нь:

  • Үрэвслийн эсрэг
  • Хавангийн эсрэг
  • Өвдөлт намдаах
  • Фибрин хайлуулах
  • Цус шингэрүүлэх
  • Дархлааг зохицуулах
  • Цусны сийвэн, эдэн дэх антибиотикийн концентрацийг ихэсгэх
  • Химийн болон цацраг туяаны зохимжийг сайжруулах
  • Гаж нөлөөгүй, бие махбодид зохиомж сайтай
  • Идээ, цэрийг задлан шингэрүүлж, гадагшлуулна.
  • Мөхсөн (нероз буюу үхжил болсон) эдийг задлан, шархыг цэвэршүүлж, шинээр мөхлөгжин, төлжихийг түргэтгэнэ.
  • Богино хугацаанд идээний хордлогыг тайлна.
  •  Үрэвслийн хаван,цус хуралтыг шимэгдүүлэн, үрэвслийн голомт газрын цус тунгалгийн эргэлтийг сайжруулснаар эсийн нөхөн төлжилтийг 2-3 дахин хурдасгана.
  • Эмчилгээний өндөр үр дүнтэй.

 

Харилцах утас: 9905-4257, 9914-2810

        

        

        

        

        

        

Цайрын эсэлтэй тосон түрхлэг нь: Үрэвслийн эсрэг, Аргаах,  Хатаах Нарны туяанаас хамгаалах үйлчилгээтэй юм.

Бутапсин тосон түрхлэг: Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчлэлтэй. Панкипсин нь мөхсөн эд, үрэвслийн шүүгдсийг задалж хаван, цус хуралтыг шимэгдүүлэн, үрэвслийн голомт хэсгийн цус, тунгалгийн эргэлтийг сайжруулснаар эсийн нөхөн төлжилтийг хурдасгана.

Панкипсинтай тосон түрхлэг: Гэмтлийн гаралтай, түлэнхий хөлдөлд, холгодос, цус хурж хавагнах, шөрмөс сунах, мах тасрах, яс хугарах буюу эдгээрээс шалтгаалан хийсэн мэс заслын дараа, идээт ба халдварласан шарх , хөхний булчирхайн үрэвсэл, бүх төрлийн мэс заслын дараахь шарх сорвийг идээлүүлэлгүй хурдан эдгээнэ. Мөн шөрмөс ба үений үрэвсэл, даарснаас нуруу, бүсэлхийн хэсгээр хатгаж өвдөх гоёодох, үе мөч янгинаж өвдөх, венийн болон тунгалгийн гаралтай гадаргууны үрэвсэл, флебитийн үед тус тус хэрэглэнэ.

Фенилбутазон (Бутадион) нь үрвэслийг анагаах, анестезин нь өвдөлт намдаах үйлчлэл үзүүлнэ.

Мупсин тосон түрхлэг нь: Үрэвслийн эсрэг, Бактерийн эсрэг, Өвдөлт намдаах, эд, эсийн нөхөн төлжилтийг тэтгэх үүссэн хаван, цус хуралт, түлэнхий, хөлдөлт хологдос, хүзүү мурих өвчний улмаас үүссэн өөрчлөлтүүдэд хэрэглэнэ. Дээрх бүтээгдэхүүнүүдийг өдөр тутмын амьдралын хэвшилд тааруулан байнга хэрэглэх боломжтой.