m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.09.23 00:02
253
Биеийн үсийг хэрхэн зөв авах вэ?

Биеийнхээ илүүдэл шар үсийг авах шаардлага эмэгтэй хүн бүрт тулгардаг.

Зөөлөн лосьон хэрэглэ

Хөл, гарынхаа үсийг дотогшоо ургахаас сэргийлэх хамгийн найдвартай арга бол арьсаа гуужуулах юм. Та ваксдах, хусах, зулгаахын аль аргыг нь ч хэрэглэсний дараа гидроксид агуулсан зөөлөн лосьоныг хэрэглээрэй. Энэ нь таны арьсны үхмэл эд эсийг гуужуулж, арьсны завсарт жижигхэн үс хавчуулагдахаас сэргийлнэ. Хэрэв таны үс аль хэдийнэ дотогшоо ургачихсан бол зөөлөн гуужуулагч ашиглахыг зөвлөе.

Зовхио бүү тат

Бүсгүйчүүд ялангуяа хөмсгөө зулгаахдаа дээд зовхио татаж алдаа гаргадаг. Энэ нь хөмсгөө ижил хэлбэртэй засахад саад болохоос гадна зовхины арьсыг сунгаж, унжуулах гэмтэй.

Хөлийнхөө үсийг үдэш хус

Өглөө шүршүүрт орсныхоо дараа хөлийнхөө үсийг хусах нь цагт хэмнэлттэйгээс гадна тохитой байдгийг бид мэднэ. Гэвч өглөө хөл бага зэрэг хөөснөөс үсний багахан хэсэг далд ордог сул талтай. Тиймээс таны үс бүрэн авагдахгүй гэсэн үг.Иймд үдэш унтахын өмнө хусах нь илүү үр дүнтэй.

Татуургыг нэг удаа л ашигла

Олонх бүсгүйчүүд үс хусагчийг угаалгын өрөөнийхөө тавиур дээр хэдэн өдөр, сар, жилээр нь байлгачихдаг. Ялангуяа нэг удаагийн татуургыг нэг удаа хэрэглэчихээд л хаяж бай. Дээд тал нь гурван удаа ашигла. Тэгвэл арьс улайж, гүвдрүү үүсэхгүй.

Хөөс

Сайн хөөс нь таныг загатнуулахгүйгээс гадна, арьсны гүн дэх таван мм хүртэлх үсийг авахад дөхөмтэй болгодог юм. Түүнчлэн арьсыг хуурайшиж, холцруутуулахгүй давуу талтай.

Ретинолтой тос

Ретинолтой тос хэрэглэсний дараа арьс маш эмзэг болдог. Энэ үед үсээ авах нь тохиромжгүй.

Ойр ойрхон ваксдах

Наад зах нь дөрвөн долоо хоног тэвчээртэй хүлээгээрэй, бүсгүй минь. Гэрийн нөхцөлд ваксаа хуулахдаа үсний ургасан зүгийн эсрэг зүг рүү тат. Мөн сарын тэмдэгийн өмнө, дунд эсвэл дараа үед бага зэргийн өвчлөл мэдэрдэг үе бий. Тэр үеэр ваксдахаас аль болох зайлсхий. Гормоны солилцоо, цусны эргэлт ихэссэн үед үсээ авах нь тийм ч сайхан санаа биш.